Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Зорилгодоо хүрэх эр зоригийг 100% сэргээх бодит түүхүүд

Хэрэв танд өөрийн гэсэн мөрөөдөл байдаг бол, тэр мөрөөдөл тань амьдралд хэрэгжих боломжтой бол, мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ итгэж байгаа бол “Бүтэхгүй” гэсэн бусдын гутранги үзлийг бүү тоо. Бусдын үгийг биш, өөрийн зүрх сэтгэлийн дуудлагыг сонсоорой.

Форд машиныг зохион бүтээгч хүсэл мөрөөдлөө дагасан нь

Бидний өнөөдөр унаж яваа Форд машиныг зохион бүтээгч  Генри Фордын тухай ярилцацгаая. Түүний эцэг фермийн эзэн байсан бөгөөд нэгэнт тогтож хэвшсэн гэр бүлийн бизнесээ авч явахыг хүү Генри Форддоо захидаг байлаа. 

Гэвч Фордын хүсэл мөрөөдөл нь автомат хөдөлгүүрт машин зохион бүтээх явдал байсан тул эцэгтэйгээ санал зөрчилддөг байсан юм. Эцгийнхээ үгээр гэр бүлийн бизнесээ эрхлээд насыг барсан бол Генри Форд дэлхийн алдарт зохион бүтээгч, саятан бус фермийн эзэн хэвээр үлдэх байлаа.

Сони компанийг үндэслэгч гэр бүлийн бизнесээсээ татгалзсан нь

Sony компанийг үндэслэгч Акио Моритагийн гэр бүл япон уламжлалт хүнс болох соки ундааны үйлдвэртэй байсан бөгөөд гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага Моритад оногдсон юм. Гэр бүлийн бизнесээсээ татгалзах тийм ч амаргүй байсан хэдий ч түүний дотоод сэтгэлийн дуудлага өөр зүгт анхаарлыг нь татаж, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэснээр Sony компанийг үндэслэж чадсан билээ. Хэрэв тэр хүсэл мөрөөдлөө дагаагүй бол Sony брендийн бүтээгдэхүүнээр бид гэр орон, албан тасалгаагаа чимэхгүй л байсан.

***

Мэдээж таныг Форд, Морита шиг гэр бүлийн бизнесээ орхи гэж байгаа юм биш. Хэрэв танд мөрөөдөл байгаа бол түүнийгээ битгий боймлоорой. Түүндээ хүрнэ гэж итгэж байгаа л бол ухаалаг бөгөөд шийдвэртэй алхам хийх цаг болсон гэж хэлэх гэсэн юм. 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top