Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Шантарч болохгүй шалтгааныг харуулсан бодит түүхүүд

Амжилт гэдэг бол азаар олддог үнэгүй бяслаг биш.  Саад бэрхшээл...Тэмцэл... Ялагдал...Итгэл найдвар... Хичээл зүтгэл... Дахин саад тотгор... Зовлон гуниг...Тэмцэл....Ялалт...  Амжилт ийм замаар ирдэг. Тиймээс одоо шантарч болохгүй. Одоо тохиолдож буй бэрхшээл бол амжилтанд хүрэх нэг шат гэдгийг санаарай. Яг энэ замаар амжилтанд хүрсэн олон хүмүүс бий.

Сонсголгүй хөгжмийн зохиолч алдарт симфони туурвисан нь 

Алдарт хөгжмийн зохиолч Бетховин 42 насандаа бүрэн сонсголгүй болжээ. Хөгжмийн зохиолч хүн сонсголгүй болно гэдэг үгээр хэлэхийн аргагүй гунигтай. “Дүлий хүн хөгжмийн зохиол бичнэ гэдэг боломжгүй хэрэг” гэж багш нь хэлж байсан удаатай. Гэвч тэр сонсголгүй болсон хойноо дэлхийг донсолгосон алдарт 9 симфонио туурвисан билээ. 

Хөлгүй бүсгүй дэлхийн аварга гүйлтийн тамирчин болсон нь

Гурван удаагийн дэлхийн аварга Вилма Рудолф саа өвчин туссанаасаа хойш зүүн хөл нь хөдлөхөө байсан. Гэвч тэр өөртөө “Би дэлхийн аварга гүйлтийн тамирчин болно” гэж амласан юм. Алхаж ч чадахгүй энэ охины хувьд гүйлтийн тамирчин болно гэсэн мөрөөдөл нь дэндүү ахадсан мэт санагдаж, хүн бүр түүнийг “Наад мөрөөдлөө орхи” гэж ятгадаг байлаа. Гэвч тэр өөрийн хүсэл мөрөөдлөөсөө ухраагүй бөгөөд дэлхийн аварга гүйлтийн тамирчин болж чадсан юм. 

Бүтэлгүй хүү алдарт зураач болсон нь

Snoopy хүүхэлдэйн киноны алдарт зураач зураг зурах сонирхолтой байсан ч харамсалтай нь түүний зургийг хэн ч тоож үздэггүй байлаа. Олон ч зураг зурж, олон ч газар илгээж, зураг нь гологдсоор л байсан юм. “Дүү минь хүүхэлдэйн киноны зургийг ингэж зурдаггүй юм. Чи цагаа дэмий зүйлд зарцуулж байна” гэсэн үгийг олон хүнээс сонсон ч тэр зургаа зурсаар л байсан. Эцэст нь дэлхий даяар алдартай хүүхэлдэйн киноны зураач болж чадсан билээ.

Шоолуулсан ах дүүс анхны онгоцыг бүтээсэн нь

Орвил Врайт, Вилбур Врайт гэх ах дүү хоёр онгоц зохион бүтээх мөрөөдөл тээжээ. Гэвч хүмүүс “Бүтэхгүй мөрөөдлөө орхи” гэж ам уралдан цэцэрхэж, “Зохион бүтээгчид явж байна” хэмээн тохуурхан шоглодог байлаа. Гэвч тэд чадсан. 1903 оны 12 сарын 17-ны баасан гаригт өглөөний 10 цаг 30 минутанд тэд зорьсондоо хүрч дэлхийн анхны онгоц агаарт ниссэн түүхтэй.

Гологдсон хүү алдарт тамирчин болсон нь

Сагсан бөмбөгийн алдарт тамирчин Майкл Жордан сургуульд байхдаа сургуулийн сагсан бөмбөгийн багт орохыг хүсдэг байсан ч дасгалжуулагч нь Майклийг голж багт орохыг зөвшөөрдөггүй байжээ. Гэтэл одоо яав? Дэлхий даяар нэр алдар нь түгж, ямар тамирчин болохоо тэр харуулж чадсан.

Дээрх түүхүүд амжилтанд хүрэх зам дардан байдаггүйг харуулж байна. Тиймээс одоо танд асуудал бэрхшээл байгаа бол та амжилтанд хүрэх замынхаа дунд яваа гэсэн үг. Тэмцэж чадсан хүн л ялалт байгуулдаг.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top