Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Яг одоо аз жаргалд хүргэх баталгаатай амархан арга

Хүссэн бүхнээ авбал аз жаргалтай болох уу? Товчхон хариулахад ҮГҮЙ. Яагаад гэдгийг энэ нийтлэлээс уншаарай. Яг одоо аз жаргалтай болох боломжтой.

Нэгдүгээрт: Хүссэндээ хүрэх үеийн аз жаргал бол түр зуурын аз жаргал. Тэгээд ч зөвхөн хүссэн зүйлдээ хүрсэн үедээ аз жаргалтай байх юм бол бид амьдралынхаа ихэнх мөчийг аз жаргалгүй өнгөрөөнө гэсэн үг шүү дээ. Учир нь цаг ямагт хүссэндээ хүрээд байх боломжгүй. Санасандаа хүрэх үеийн сайхан мэдрэмж хэтэрхий их үнээр олдоод хэсэгхэн хугацаанд аз жаргалттай байлгаж чадна.

Хоёрдугаарт: Зорьсон зүйлдээ хүрэх нь таны санааг зовоож байгаа бүх асуудлыг ор мөргүй арилгаж чадахгүй. Гадаад орчин нөхцөл хичнээн сайхан байсан ч бусад хүмүүс юу гэж бодож байгаад санаа зовж, алдаа гаргахаас эмээж, хайр дурлалаас болж сэтгэл шархалж, ирээдүйнхээ төлөө сэтгэл түгшсэн хэвээр байдаг.  Хичнээн их амжилттай яваа ч өөрийгөө голох, ичих, санаа зовох зэрэг сөрөг мэдрэмж алга болчихдоггүй. Жишээ нь өөрийгөө намхан, махлаг гэх зэргээр голох нь цөөнгүй.

Тиймээс хүссэндээ хүрлээ гээд аз жаргалтай болчихгүй. Тэгвэл аз жаргалыг хаанаас олох вэ? Аз жаргалыг холоос биш ойроос, гаднаас биш дотроосоо хайх хэрэгтэй. Аз жаргалгүй байдалд нэг л шалтгаан бий. Одоо байгаа зүйлээ анхааралгүй, өөрт байхгүй зүйлээ бодох үед бид аз жаргалгүй байдаг. Тиймээс юу алдсанаа биш, юутай үлдсэнээ бодоорой. Бид байхгүй зүйлээ л бодоод байдаг. Тэгсэн атлаа байгаа зүйлээ боддоггүй. Яг одоо өөрт байгаа сайхан бүхнийг тоочин бодоорой. Энэ бол аз жаргалд хүрэх дөт зам. 

Дээрх мэдээллийг “Одоо цагт амьдрах урлаг” номоос бэлтгэлээ. Сэтгэл зовох зүйлгүй, одоо цагт амар тайван, үр бүтээлтэй амьдрахад энэ ном тусалж сэтгэлгээний эрх чөлөөг бэлэглэнэ.

ИНТЕРНОМ, АЗ ХУР, УИД-ийн Мажестик номын дэлгүүр болон БИЛЭГ их дэлгүүр, хорооллын OРГИЛ худалдааны төвийн номын дэлгүүрүүдэд худалдаалж байна. БИЛЭГ номын дэлгүүрийн 7014-7790 дугаарын утсаар холбогдон, захиалгаар хүргүүлж болно.

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top