Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Сэтгэл хөдлөлөө жолоодох сэтгэл зүйн нууц арга

Бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөл нь далд ухамсраас бидэнд илгээж буй дохио байдаг. Далд ухамсар ямар сэтгэл хөдлөлөөр дамжуулж ямар дохио өгдөг болохыг цөөн жишээгээр тайлбарлая.  

Харанхуйгаас айх: Энэ газар аюултай санагдаж байна. Намайг эндээс гаргаач.  Ганцаардал: Надад дотно харилцаа хэрэгтэй байна. Нөхөрлөлийн хүрээгээ тэлээч. Үзэн ядах: Энэ хүнтэй хамт баймааргүй байна. Тэр надад хохирол учруулж мэднэ. Сэтгэл түгших: Энэ асуудлыг зохицуулж чадна гэдэгтээ итгэхгүй байна. Төлөвлөгөө гаргаач. Өөртөө илүү итгэлтэй байхад туслаач. Сэтгэл гутрал: Алдсан зүйлээ эргүүлж авчрахаас нааш хөгжилтэй байхыг ч хүсэхгүй байна. Хайр: Энэ хүн надад маш чухал. Түүнтэй хамт үүрд байх боломжтой болгож өгөөч.  

Сэтгэл хөдлөлөө жолоодож сурахын тулд сэтгэл хөдлөлөөр дамжуулж далд ухамсар юу хэлэхийг хүсэж байгааг ойлгох нь чухал. Хэрэв бяцхан жаал хүүгийн өлгий норсон бол өлгийгөө солиулахаар хүү уйлах болно. Гэтэл түүний дохиог буруу ойлгож өлгийг нь солихын оронд хоол өгвөл яах вэ? Хүү уйлахаа болихгүй л болов уу? Учир нь яг одоо түүнд хэрэгтэй байгаа зүйлийг хийж чадсангүй. Сэтгэл хөдлөл ч үүнтэй адилхан. Зөв арга хэмжээ авч чадахгүй бол сөрөг сэтгэл хөдлөл оршсоор байх болно.

Хэрэв сэтгэл түгшиж байгаа бол асуудлыг шийдэх алхам хий. Илүү их бэлтгэ. Хэрэв сэтгэл гутралд өртсөн бол амьдралынхаа утга учрыг эргүүлэн авчир. Учир нь сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрах цорын ганц найдвартай арга бол далд ухамсрын зорилгыг ойлгох явдал юм. Далд ухамсрынхаа зорилгыг ойлгоод бодитой арга хэмжээ авсан үед сөрөг сэтгэл хөдлөл үгүй болно.

Үргэлжлэлийг www.uram.mn сайтаас эрхлэн гаргасан “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номоос уншаарай. Өөрийн болон бусдын сэтгэлийг ойлгож, асуудлаа өөрөө шийдвэрлэн сэтгэл хөдлөлөө зохицуулж сурахад энэ ном гарцаагүй тусална.

ИНТЕРНОМ, АЗ ХУР, УИД-ийн Мажестик номын дэлгүүр болон БИЛЭГ их дэлгүүр, хорооллын ОРГИЛ худалдааны төвийн номын дэлгүүрүүдэд худалдаалж байна. БИЛЭГ номын дэлгүүрийн 7014-7790 дугаарын утсаар холбогдон, захиалгаар хүргүүлж болно.

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top