Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Амьдралыг тань өнгөлөн гэрэлтүүлэх сэтгэл зүйн  4 дүрэм

Позитив сэтгэл судлалыг үндэслэгчдийн нэг Мартин Силегмэн сайхан амьдралыг бий болгох үндсэн нөхцөлүүдийг судалж үзжээ. Тэдгээр дүрмүүдээс эмхэтгэн хүргэж байна.

Толины дүрэм 

Эргэн тойронд тань байгаа хүн тантай хэрхэн харилцаж байгаа нь таны дотоод ертөнцийн шууд тусгал байдаг. Хүмүүсийн танд гаргаж буй зан харилцаа бол танд өөрийнхөө зан харилцааг таньж мэдэх боломж олгодог. Хэрэв хэн нэг нь тантай хүндэтгэлгүй харилцаад байгаа бол та бусадтай хүндэтгэлгүй харилцдаг гэсэн үг. Тиймээс харилцаандаа өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол эхлээд өөрөөсөө өөрчлөлтийг эхлээрэй.

Сонголтын дүрэм

Амьдралд тань тохиож буй бүхэн таны өөрийн хийсэн сонголтуудын үр дагавар байдаг. Найз нөхөд, амьдралын хэв маяг, итгэл үнэмшлийн хүрээнд хийсэн сонголтууд тань таны зан чанарыг бий болгодог. Бид бол хувь заяаныхаа зохиолч нь юм.  Уйтгартай хүмүүсээс залхаж байна уу? Гэхдээ энэ бол таны л сонголт байсан. Та хэнд ч гомдоллох эрхгүй. Хэрэв та өөр үр дүнг хүсэж байгаа бол өөр сонголт хий. Хийсэн бүх сонголт тань амьдралд нөлөөлөх учраас сонголт бүхэндээ анхаарал хандуулаарай.

Төгс бусын дүрэм

Огт алдаа гаргахгүй, төгс төгөлдөр байх хүслээс татгалзаарай. Учир нь хэн ч төгс биш. Хүн бүхэн алдаа гаргадаг. Таны зүгээс харахад зөв алхам байсан ч бусдын зүгээс харахад алдаатай харагдах болно. Бүх хүнд зөв харагдах зүйл хийх боломж үгүй. Учир нь хүн бүхэн өөр өнцгөөс сэтгэдэг. Тиймээс алдаа гаргах эрх хүн бүхэнд бий. Гэхдээ алдаагаа мэдэрч, алдаанаасаа суралцаж байгаарай.

Одоо цагийн дүрэм

Өнгөрсний тухай бүү бод. Ирээдүйн төлөө бүү шанал. Учир нь хором мөч бүхэнд одоо цаг шинээр эхэлж байна. Хэрэв өнгөрсний тухай бодоод байвал сэтгэл гутралд орох эрсдэл нэмэгдэнэ. Ирээдүйн тухай бодоод сэтгэлийн түгшүүрт автах болно. Анхаарлаа одоо цагт төвлөрүүлэх нь бие сэтгэлийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, аз жаргалыг танд бэлэглэнэ. Хэрэв та одоо цагт сэтгэл амар, үр бүтээлтэй амьдарч сурахыг хүсвэл www.uram.mm сайтаас гаргасан “Одоо цагт амьдрах урлаг” номыг уншаарай.

ИНТЕРНОМ, АЗ ХУР, УИД-ийн Мажестик номын дэлгүүр болон БИЛЭГ их дэлгүүр, хорооллын OРГИЛ худалдааны төвийн номын дэлгүүрүүдэд худалдаалж байна. БИЛЭГ номын дэлгүүрийн 7014-7790 дугаарын утсаар холбогдон, захиалгаар хүргүүлж болно.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top