Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Хүссэн бүхэндээ заавал хүрэхэд туслах шидэт 5 алхам

Хүссэн бүхэндээ хүрэх боломжгүй гэсэн итгэл үнэмшил танд тогтсон байж мэдэх юм. Учир нь эцэг эх, найз нөхөд гээд хүн бүр л хүссэн бүхэндээ хүрэх боломжгүй, тиймээс хүслээ хязгаарлаж сур гэж сургадаг шүү дээ. Гэвч дараах 5 алхмыг ягштал биелүүлж чадвал хүссэн бүхэндээ хүрч чадна гэдгийг баттай хэлье.

Нэгдүгээрт, Чин хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэх гал шиг дүрэлдсэн хүсэлтэй байх нь анхны алхам болно. Дэлхийн тэргүүн баяны нэг Ворэн Бапэт “Би 30 насандаа тэрбумтан болоогүй байвал хамгийн өндөр байшингаас үсрэх болно” гэж хэлж байсан удаатай. Мэдээж таныг тэнэг алхам хий гэж зөвлөөгүй. Гэхдээ яг л ийм дүрэлзсэн хүсэл тэмүүлэл хүнийг амжилтанд хүргэдэг.

Хоёрдугаарт, зорилгодоо хүрэхэд шаардагдах мэдлэг чадвартай болох хэрэгтэй. Жишээлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь таны зорилго гэж бодъё. Тэгвэл танд санхүүгийн наад захын мэдлэг хэрэгтэй. Бизнесийн ур ухаан хэрэгтэй. Мөн ойр орчмынхоо чинээлэг хүмүүсээс туршлага судалж суралцах хэрэгтэй болно гэсэн үг.

Гуравдугаарт, амжилтын талаарх буруу итгэл үнэмшлээ өөрчлөх нь чухал. Амжилт анхны алхмаар бүтдэг зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Олон удаагийн оролдлого амжилтанд хүргэдэг гэдгийг санаж явах хэрэгтэй. Энэ нь бүтэлгүйтлийн дараа ахин хөл дээрээ босох түлхэц болж өгдөг. Таны ажил урагшгүй байгаа үед “Энэ бол төгсгөл биш. Харин энэ бол амжилтанд хүрэх нэг шат” гэж өөртөө сануулж байгаарай.

Дөрөвдүгээрт, үйл ажиллагаандаа дүгнэлт хий. Ажил тань бүтээгүй бол юун дээр алдсанаа эргэн харж, алдаагаа засаарай. Дараагийн удаа ямар арга хэмжээ авахаа төлөвлө. Алдаанаасаа суралцаж, урагш давш гэсэн үг. Алдаа гаргах бүртээ алдаагаа засаж дахин шинээр эхэлж байгаарай.

Тавдугаарт, хичнээн олон татгалзсан хариу авсан байсан ч дахин шинээр эхлэх эр зориг хэрэгтэй. Амжилт гэдэг бол олон удаагийн бүтэлгүй оролдлогын эцэст олддог шагнал юм. Тиймээс өмнө нь бүтэлгүйтэж байсан бол өөрийгөө уучлах хэрэгтэй. Нэг, хоёр удаа бүтэлгүйтээд мөрөөдлөөсөө ухарсан бол мөрөөдлөө өөртөө эргэн сануулаарай. Бүтэлгүйтсэн нь таны буруу биш. Амжилтын  зам угаасаа л ийм байдаг. Алдаагаа засаж тууштай урагшилж чадсан хүн л амжилтанд хүрдэг.

Энэхүү мэдээллийг www.uram.mn сайтаас эрхлэн гаргасан “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дөт зам” номоос бэлтгэлээ. Замын голоос шантралгүйгээр зорьсондоо хүрэхийг хүсвэл энэ номыг уншаарай. Интерном номын дэлгүүрт худалдаалж байна. 

САНАЛ БОЛГОХ ТӨСТЭЙ СЭДЭВ

Зорьсондоо хүрэхэд баталгаатай туслах шилдэг анимэйшн

Гарцаагүй амжилтанд хүргэх баталгаатай арга 

Амжилтанд хүрэхэд гарцаагүй туслах шилмэм афоризм 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top