
Зарим хүн цонхоор цэлмэг хөх тэнгэрийн үзэсгэлэн гоог хардаг. Гэтэл зарим хүн цонхон дээр тогсон хир тоосыг л харна. Хорвоо дээр сайхан, муухай зүйлс эн тэнцүү оршдог. Юуг нь олж харах нь таны өөрийн сонголт. Үүнийг ойлгохын тулд дараах дасгалыг хийгээд үзээрэй.
Эргэн тойронд байгаа хар өнгийн зүйлсийг тогтоож аваад нүдээ анина уу. Нүдээ нээлгүйгээр эргэн тойронд байсан цагаан өнгийн зүйлсийг санах гээд хичээгээрэй. Зөвхөн хар зүйлсэд анхаарал хандуулсан болохоор хичнээн олон цагаан зүйлс байгааг анзаараагүй л болов уу? Үүний адилаар анхаарал хандуулсан зүйл чинь л бодол санааг тань эзэлнэ.
Бодол санаа тань юунд эзлэгдэнэ амьдрал тань тийм л өнгөөр будагдана. Тиймээс сайн сайхан зүйлсэд анхаарлаа төвлөрүүлээд сурчихвал ажил амьдрал тань итгэхийн аргагүйгээр өөдлөн дэвшиж болно.
Тохиолдоод байгаа хүнд хэцүү асуудлын сайн талыг нь эрж хай. Ажил тань бүтэлгүйтсэн бол дахин нэг туршлага хуримтлуулж дахин нэг зүйлийг шинээр сурлаа гэж бодож болох юм. Гэр тань шатсан ч шатчихлаа гэж гутрахын оронд амьд үлдлээ гэж баярлаж болно шүү дээ. Бүх зүйлд эерэг тал байгаа. Түүнийг л олж хараад сурчихвал таталцлын хууль ёсоор таны амьдрал өөдлөн дэвшинэ.
Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?
Сэтгэгдэл байхгүй байна