Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх баталгаатай арга

Өөрийнхөө чадварын хэмжээг сайтар ойлгох нь чухал. Ихэнх хүмүүс өөрийнхөө чадварыг дутуу үнэлдэг. Тэд чадварын дээд хязгаараа ашиглавал хичнээн их зүйлийг хийж бүтээж чадахаа мэддэггүй. Хүмүүс ихэвчлэн чадварынхаа дундаж түвшнээр л ажилладаг.

Хэн нэг нь танд “Энэ хайрцаг” мянган кг жинтэй гэж хэлбэл та тэр хайрцгийг өргөх гэж оролдохгүй. Гэтэл тэр хүн танд худал хэлсэн байвал яах вэ? Хайрцаг маш хөнгөн байсан бол яахав? Та хүнд гэдэгт үнэмшээд өргөх гэж оролдоо ч үгүй байж “Би үүнийг өргөж чадахгүй” гэж өөрөө өөртөө хязгаар тогтооно. Амьдрал дээрх асуудлууд үүнтэй л ижил. Ихэнх хүн бусдын “Хүнд хэцүү”, “Боломжгүй” гэсэн үгэнд итгээд оролдож ч үзээгүй байж “Чадахгүй” гэж хүч чадлаа хязгаарладаг.

Таныг 15 настай байхад “Амьдрал дээр хүссэн бүхэндээ хүрэх боломжгүй” гэж хүмүүс хэлдэг байсан. 17 нас хүрэхэд чинь “Баяжих боломжгүй” гэж хүмүүс итгүүлсэн. 19 насанд хүрэхэд “Сайхан ажилд орох хэцүү” гэж эргэн тойрны хүн бүхэн танд үнэмшүүлсэн. 23 насанд хүрэхэд тань “Нэг бол мөрөөдлөө сонго, нэг бол ажлаа сонго. Мөрөөдлөө ажил болгох боломжгүй” гэж хүн бүхэн танд ярьдаг байсан. Энэ байдал жил ирэх тутам үргэлжилнэ. Та өөрөө оролдож ч үзээгүй атлаа бусдын үгэнд үнэмшээд хүч чадлынхаа хязгаарыг доогуур үнэлсэн. Хүч чадлынхаа хязгаарыг та өөрөө тогтоох хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүл, эргэн тойрны хүмүүс хүч чадалд тань хязгаар тавихыг бүү зөвшөөр.

Гэвч бусад хүн танд “хүнд”, “хэцүү”, “боломжгүй” гэж хэлсэн нь муу санаа огт биш. Тэд өөрсдөө чадаагүй учраас л таныг ч бас чадахгүй байх гэж бодож байгаа. Харин та бол тэр хүн биш. Тэр чадаагүй ч та чадаж болно. Тиймээс бусдын “боломжгүй” гэх үгэнд яаран бүү итгээрэй. Тэр хүний хувьд л боломжгүй байсан болохоос таны хувьд боломжтой байж болно.

Үргэлжлэлийг www.uram.mn сайтаас эрхлэн гаргасан “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дөт зам” номоос уншаарай. Замдаа тохиосон саад бэрхшээлийг амжилттай даван туулж, хүссэн хүсэл, зорьсон зорилгодоо хүрэхэд энэ ном гарцаагүй тусална.

ИНТЕРНОМ, АЗ ХУР номын дэлгүүр болон БИЛЭГ их дэлгүүр, хорооллын ОРГИЛ худалдааны төвийн номын дэлгүүрүүдэд худалдаалж байна. БИЛЭГ номын дэлгүүрийн 7014-7790 дугаарын утсаар холбогдон, захиалгаар хүргүүлж болно.

САНАЛ БОЛГОХ ТӨСТЭЙ  СЭДЭВ

Хүссэн бүхэндээ заавал хүрэхэд туслах шидэт 5 алхам

Мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг хүн бүрийн үзэх ёстой бичлэг /2 минут/

Зорьсондоо хүрэхэд баталгаатай туслах шилдэг анимэйшн

Гарцаагүй амжилтанд хүргэх баталгаатай арга 

Амжилтанд хүрэхэд гарцаагүй туслах шилмэм афоризм 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • Bolor.
    Haaya orood unshij baimaar ishleluud ba shuu. Tanai hamt olond bayarlalaa . Ajlin amjilt husie.
Онцлох сэдэв
Top