Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Алдааг тэр дор нь амжилт болгон хувиргах шидэт 4 алхам

Хамгийн их амжилттай хүмүүс өнгөрсөн амьдралдаа хамгийн их алдаа гаргасан хүмүүс байдаг. Тэд “Алдаанаас олсон туршлага амжилтын минь гол нууц” гэж дуу нэгтэйгээр хэлдэг шүү дээ. Хэн ч төгс биш. Тиймээс хэн ч хэзээ ч ямар ч алдаа гаргаж болзошгүй. Алдаа гаргасан бол өөртөө болон амьдралд гомдож суухын оронд алдааг амжилт болгох 4 алхмыг хэрэгжүүлээд үзээрэй. Амьдрал тань эрс өөрчлөгдөх болно. 

1. Алдаа гэдэг бол амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөр: Энэ бол төгсгөл биш. Аялал үргэлжилж байгааг санаарай. Алдаа бол хүссэндээ хүрэх аялалын нэг л шат дамжлага.

2. Харамссан сэтгэлээ илэрхийлэн гадагшлуул: Алдаа гаргаж бүтэлгүйтсэн ч сэтгэлээр унаагүй мэт дүр эсгэх гэх нь буруу. Учир нь энэ нь сөрөг сэтгэл хөдлөлийн дарагдсан бөөгнөрөлийг бий болгоно. Тиймээс харамслаа, гутарсан сэтгэлээ илэрхийлж гадагшлуулах хэрэгтэй. 

3. Өөрийн буруугаа үнэнчээр шүүн тунгаа: Бусад хүн, нөхцөл байдал руу буруугаа тохож өөрийгөө зөвтгөх гэсний хэрэггүй. Ийм хандлага нь нэг гаргасан алдаагаа ахин дахин гаргах бүтэлгүй амьдралд хүргэнэ. Тиймээс би юун дээр алдав? гэдгийг үнэнчээр шүүн тунгаа. Өөрийнхөө бурууг, алдааг олж хараарай.

4. Алдаанаасаа суралц: Юун дээр буруутайгаа мэдэж, түүнийгээ ирээдүйд дахин давтахгүй байхыг өөртөө амлаарай. Ухаантай хүн гэж алдаггүй хүнийг хэлдэггүй. Харин нэг алдсан газраа ахиж бүдэрдэггүй хүнийг ухаантай хүн гэнэ. Алдаанаасаа суралцах нь амжилтын гол нууц байдаг. 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top