Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Арьс гоо заслын их эмч Л.Байгалмаа: Цэвэрхэн арьстай, цэмцгэрхэн алхах боломж бий

Сэвх нөсөө толбоо арилгамаар байна уу? Батганаас салмаар байна уу, цайрмаар байна уу, арьсаа чангалмаар байна уу? Залуужмаар байна уу? Хүүхэд шиг булбарай зөөлөн арьстай болмоор байна уу? Тэгвэл хаана хандах вэ гэдгээ хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Гоо сайханд хандах уу, гоо сайхны эмнэлэгт хандах уу гэдэг нь хоёр өөр үр дүнд хүргэдэг. Ямар тохиолдолд хаана хандаж, арьсаа хэрхэн арчилж байвал үр дүнтэй талаар Мед Эстетика арьс гоо заслын эмнэлгийн их эмч Л.Байгалмаатай ярилцлаа.  

Арьсны асуудлаа шийдэхийн тулд хаана хандахаа мэдэхгүй хүмүүс олон бий. Гоо сайхны салонд хандах, Гоо сайхны эмнэлэгт хандах хоёрын ялгааг тайлбарлаж өгнө үү? Ямар тохиолдолд алинд нь хандах ёстой вэ?

Арьсны өвчин - өөрчлөлт болон гоо сайхны асуудал хоёр нь хэдийгээр хоёулаа арьсан дээр илэрч байгаа боловч цаашдаа явц нь өөр өөр байдаг. Тиймээс зөв эмчилгээ үйлчилгээ хийхгүй бол өвчин нь хүндэрдэг, гоо сайхнаа алддаг. Гоо сайхны салон бол ихэвчлэн арьсны өнгөн хэсэг гадаргуутай нь холбоотой өөрчлөлт асуудлыг арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр эмийн, эмчилгээний нөлөөгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Харин арьс гоо заслын эмнэлэг бол арьсны өнгөц, болон гүн бүх давхраанд  байгаа бүх төрлийн өвчин эмгэгийг эмийн эмчилгээ, арьс арчилгаа, жижиг мэс ажилбаруудын тусламжтайгаар эмчилж, эдгэрүүлж хэвийн байдалд нь оруулдаг.

Тэгэхээр таны арьсны асуудал удаж ужгирсан, энгийн гоо сайхны аргаар эдгэрэхгүй байгаа, арьсны гүн давхрааруу орсон, хэт том талбайтай, зовиур шаналгаа ихтэй байвал заавал мэргэжлийн эмнэлэгт, эмчид хандах хэрэгтэй.

Арьсаа арчлахдаа манайхан ямар алдаа гаргаж байна вэ? Тухайлбал савандаж угааснаар сайтар цэвэрлэгдэнэ гэсэн буруу ойлголт байдаг шүү дээ. Үүний адилаар өөр ямар алдааг бид арьс арчлахдаа гаргаж байгаа бол?

Арьсны өвчинд эсвэл гоо сайхны өөрчлөлтөнд заримдаа өвдөлт, загатнаа ч юмуу бодит зовиур шаналгаа байдаггүй. Гэхдээ сэтгэл санааны дарамт, өөртөө итгэлгүй болох, олон хүнтэй газар явах, хүнтэй уулзахаас зайлсхийх гэсэн нийгэмтэй харьцах харьцааны өөрчлөлт илэрдэг. Арьс гоо заслын эмч бол үүнийг бодит зовиур шаналгаа гэж хүлээж авч үйлчлүүлэгчдээ өөрөө өөртөө таалагдах, итгэл төгс болгохыг хичээдэг.

Арьс арчилгааны “этгээд” үйлдлүүд ажиглагддаг Жишээ нь: 1-рт хэт их арчлах, 2-рт буруу арчлах, 3-рт тоохгүй хаях. Эдгээрийн аль аль нь хортой. Ялангуяа өсвөр насныханд хэт их арчлах үзэгдэл илэрдэг. Гоо  сайхны янз бүрийн угаагч, хатаагч, скраб гээд арилжааны бүтээгдэхүүнийг хэт их, хяналтгүй хэрэглэж арьсаа балладаг. Зарим нь сошиал дээр тавигдсан бүх л зөвлөгөөг туршиж үзсэн байх жишээтэй. /инээв/

Нүүрээ өдрийн 5,6 удаа угаадаг хүн тааралдаж л байсан. Таны хийж байгаа үйлдэлд, таны хүссэн үр дүн гарахгүй байгаа бол тэр үйлдэл чинь буруу байгааг илэрхийлж байгаа хэрэг биздээ.

Манай орон эрс тэс 4 улиралтай, улирал бүрт арьсны арчилгаа өөр өөр байх ёстой юу? Тэгвэл ямар улиралд арьсаа хэрхэн арчилж байх талаар товчхон зөвлөгөө өнгө үү?

Арьс зөвхөн улирал биш нас болон цаг агаар, амьдарч байгаа орчноос хамааран төлөв нь тодорхой хэмжээнд хэлбэлздэг. Жишээ нь: дулаан чийглэг газар арьс чийг сайтай байдаг учраас зөөлөн булбарай болдог. Харин манайх шиг хуурай, салхи ихтэй өндөрлөг газарт арьс чийгээ их алддаг учраас үүндээ тохирсон арчилгаа шаарддаг. Ерөнхийдөө зундаа нар, салхи, халалтаас хамгаалах, чийгшил сайн өгөх, хавар, намартаа чийгээ сайн нөхөж, тэжээл  өгөх, өвөлдөө хүйтнээс хамгаалж, тэжээл сайн өгөх гэсэн зарчимтай.  Гэхдээ тухайн хүн өөрийн арьсны онцлогтоо тааруулж нэмэлт арчилгаа үйлчилгээнүүд хийж болно.

Манай залуус их батгатай харагдах болжээ. Юунаас шалтгаалж батгашилт ихсэж байгаа вэ? Батгашилтаас хэрхэн сэргийлэх вэ?

Батга нь өөрөө хүний бие физиологийн онцлогтой холбоотой бараг бүх хүнд өсвөр насанд илэрдэг боловч цаашдаа өвчин болж хөгжих үү, намжих уу гэдэг нь тухайн хүүхдийн онцлог болон арьс арчилгаатай их хамааралтай байгаа нь ажиглагддаг. Өсвөр насны батгашлыг анхнаасаа зөв арчилж, эмчлээгүйгээс насан туршдаа арьсны гоо сайхны асуудалтай болж байгаа тохиолдол цөөн биш байна. Дээр хэлсэнчлэн хэт их анхаарч гоо сайхны бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх, эсвэл аяандаа зүгээр болно гээд хайхрахгүй орхих аль аль нь хортой. Тэгэхээр юун түрүүнд хүүхдээ арьсаа арчилж сургах хэрэгтэй. Хүүхэд 9-12 настай болохдоо л арьсаа өөрөө арчилж сурсан байх шаардлагатай байдаг. Эцэг эх нь үүнд нь анхаарч, арьс арчилгааны бүтээгдэхүүн, хувийн ариун цэврийн хэрэгслээр хангаж өгөх хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахуулж сургах ёстой. Өөрийн арьсаар зогсохгүй бусад эрхтэн тогтолцооныхоо талаар, хэвийн, хэвийн бус байгаагаа мэддэг, ээж аавдаа төдийгүй эмч мэргэжилтэнд зөв үед нь ханддаг болгож сургамаар байгаа юм. Иргэний эрүүл мэндийн боловсрол эндээс л эхэлнэ.

Мед Эстетика эмнэлэг батга, сорви эмчилэхээс гадна гоо сайхны ямар, ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

Бид арьс гоо заслын чиглэлээрээ 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан байна. Энэ хугацаанд маш олон төрлийн арьсны өвчлөлтэй тулгарч эмчилж, шийдэж явсан. Одоо манайд байгаа тоног төхөөрөмж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа бид арьсан дээр гарсан бүх л асуудлыг эмчлэхийг зорьдог.

Таны үйлчлүүлэгчиддээ санал болгохыг хүсдэг хамгийн орчин үеийн, үр дүнтэй эмчилгээ, үйлчилгээ юу вэ?

Бидэнд хамгийн орчин үеийн эмчилгээний арга технологуудаас гадна олон жилийн туршид хийж үр дүн нь баталгаажсан, туршлагажсан эмчилгээнүүд бий. Тийм учраас эмч үзлэг хийж, тухайн хүндээ тохирсон хамгийн үр дүнтэй, эмчилгээг санал болгон, арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгдөг.

Жишээ нь: Сорвины эмчилгээ гэхэд гуужуулалт, лазер, тарилга гээд олон эмчилгээ хавсран хийдэг.  Манай эмнэлэгийн олонд танигдсан үйлчилгээ болох залуужуулах эмчилгээнд ботокс, филлер, утас тавих, лазер эмчилгээнүүд гм маш олон төрлийн эмчилгээ үйлчилгээнүүд багтдаг.

Арьсны олон асуудлаа нэг дор шийдэхийг хүсдэг хүмүүс олон. Тийм хүсэлтэй хүмүүст ямар эмчилгээг санал болгох вэ?

Ямар төрлийн эмгэгүүд хавсарсан байгаагаас хамаардаг. Манай хөтөлбөрт багц эмчилгээнүүд хийгддэг. Энэ нь олон төрлийн асуудлыг зэрэг шийдэх боломжтой байдаг.

Танай эмнэлгийн хувьд мэргэшсэн арьсны их эмч болон мастер гоо засалчид ажилладаг давуу талтай. Мөн хамгийн орчин үеийн техник технологийг ашигладаг. Томоохон эмнэлгийн их эмч хүний хувьд манай уншигчдад хандаж хэлэхийг хүссэн зүйл байвал дамжуулна уу?

Маш их баярлалаа. Нийт уншигчиддаа зориулж ЦЭВЭРХЭН АРЬСТАЙ, ЦЭМЦГЭРХЭН АЛХАЯ гэж уриалмаар байна.

 

Гоо сайхны асуудлаа мэргэжлийн хамт олонд даатгахыг хүссэн хүн бүхэнд Мед Эстетика эмнэлгийг санал болгож байна.

 

Хаяг:СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, УБ

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын баруун талд “Гоо зүйн ордон”

Утас: 9918-8596, 9665-7138, 11-31-33-19

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top