Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Сэтгэлээр унасан үед шууд сэргээх шидэт 5 алхам

1.Бэрхшээл биднийг өсөж хөгжихөд тусалдгийг сана

Амьдралд тохиолдож буй бэрхшээлүүд биднийг улам хүчирхэг болгодог. Хүнд хэцүү цагийг туулж үзсэн хүн илүү ухаалаг, тайван, хүлээцтэй, хүчирхэг болж чаддаг. Тиймээс таныг илүү сайжрахад тусалж байгаа бэрхшээлийг уужуу тайвнаар хүлээж авцгаая.

2. Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч сур

Сэтгэл хөдлөлөөс айх хэрэггүй. Түүнтэй тулалдах хэрэггүй. Бас зугтаах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хорих хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хорих нь буруу. Хүнд хэцүү үед сэтгэл хөдлөлийг зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө зөв боловсон аргаар илэрхийлэн гадагшлуулж байгаарай.

3. Амьдралынхаа сайн талд анхаарлаа хандуул

Сэтгэл өвдсөн үед бид амьдралыг бүхэлд нь гутранги байдлаар харах хандлагатай байдаг. Бид хэцүү үедээ амьдралын сүүдэртэй талыг илүү ихээр анхаардаг. Тиймээс хэцүү үедээ амьдралаас сайн сайхан зүйлийг зориуд олж харахыг хичээгээрэй. Таны амьдралд ямар сайхан зүйлс байна вэ? Тоолоорой.

4. Энэ бүхэн түр зуурых гэдгийг сана

Таны өмнө урт аялал байна. Аялалын турш үүрдийн зүйл гэж үгүй. Бүх зүйл түр зуурынх. Энэ хүнд хэцүү цаг бол түр зуурынх. Тиймээс бос. Тэмц. Та өөрийнхөө амьдралын эзэн мөн. Зовлон бэрхшээл таныг унагаахыг зөвшөөрөлгүй амьдралын жолоогоо гартаа аваарай.

5. Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөр

Таны өөрчилж чадахгүй нөхцөл байдал амьдралд үргэлж байсаар байх болно. Хянаж болохгүй нөхцөл байдалд бидний хянаж чадах цорын ганц зүйл бол бидний хариу үйлдэл. Нөхцөлд байдалд хэрхэн хандахаа бид сонгодог. Яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй зүйлд шаналж суухын оронд өөрийн хүчээр өөрчилж болох зүйлд анхаарлаа хандуулаарай.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • Хулан
    Үнэхээр тийм шүү баярлалаа
Онцлох сэдэв
Top