Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Э. Юмчин: Чанадаас халих бясалгал бол амьдралын бүхий л асуудлыг шийдэх түлхүүр

Бидний өмнө олон асуудал тулгардаг. Өдрөөс өдөрт хуримтлагдсаар байх стресс бухимдал, янз бүрийн шалтгаанаар үүсэх өвчин эмгэг гээд шийдвэрлэхэд бэрх асуудлууд цөөнгүй. Амьдралын бүхий л асуудлыг нэгэн хялбархан бясалгал сурснаар шийдэх боломж бий гэдгийг дуулаад Чанадаас халих бясалгалын багш Э.Юмчинтэй ярилцсан юм.

Чанадаас халих бясалгал бусад төрлийн бясалгалаас юугаараа онцлог давуу талтай вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.

Хамгийн амархан оюуны дасгал. Бусад бясалгалаас үндсээрээ өөр. Бусад бүх бясалгалыг төвлөрдөг ба төсөөлдөг гэж хоёр ангилдаг. Чанадаас халих бясалгалыг хийхэд төвлөрөх, төсөөлөх, хянах, хүчлэх, хичээх чармайх шаардлагагүй болохоор маш амархан. Энэ бясалгалыг аль ч насны хүн сурч чадахгүй байна, буруу хийнэ гэсэн ойлголт байхгүй.

Энэ бясалгалыг тогтмол зөв хийж чадвал ямар үр дүнд хүрэх вэ?

Гүн нойроос 2-2,5 дахин гүн амардаг болохоор хүний бие сэтгэл, ухаан ухамсарт өдий хүртэл хуримтлуулсан өчнөөн янзын гүн стресс ядаргаа, өвчин шаналгаа зэрэг бүх сөрөг зүйл, хэвийн бус байдлууд зугуухан бөөн бөөнөөрөө арилж эхэлдэг. Тэгэхээр өглөө оройдоо хоёрхон удаа 5-20 минут зарцуулаад л бясалгаад байхад хүн тархины чадавхиа яваандаа 100% ашигладаг болно. Энэ үед хүнд мэдэхгүй, чадахгүй юм байхгүй болсон байна. Энгийндээ хүн одоо байгаа байдал, түвшнээсээ эерэг байдлаар хурдтай хөгжиж эхэлдэг, амьдрал улам бүр энгийн амархан, аз жаргалтай болдог доо. Эцэстээ бүрэн гэгээрсэн түвшин болох 7 дахь ухамсар буюу нэгдмэл ухамсрын түвшинд хүрнэ. Миний мэдэхийн энэ бясалгалыг тогтмол хийдэг, 62, 50+, 20+ насны, 3 монгол эмэгтэй лав 7 дахь ухамсартай. Би бүх бясалгагчидтай ярилцаагүй болохоор өөр олон хүн байхыг үгүйсгэхгүй. Энэ бясалгал бол хүн бүрт, бас ямар ч нийгэмд шийдэхийг хүссэн ямар л асуудал байна түүнийг шийдэх түлхүүр гэсэн үг, хамгийн хүчтэй ухамсрын технологи юм. Эрчим энергиэрээ өөрийгөө бүх түвшинд сэлбэх, дүүргэх, цэнэглэх арга.

 

Чанадаас халих бясалгал эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд өндөр үр дүн өгдөг болохыг  шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн гэгддэг. Хаана хийсэн ямар ямар  судалгаагаар яаж нотолсон юм бол?

Дэлхийн 35 орны 250 гаруй судалгааны хүрээлэн, их сургууль зэрэг байгууллагуудад хийсэн 800 гаруй судалгаагаар хүний амьдралын бүх хүрээнд ихээхэн эерэг нөлөөтэй гэдгийг тогтоосон байдаг. Дэлхийд хамгийн сайн судлагдсан бясалгал. Судалгаанаас маш цөөхнийг дурдахад, Америкт хийсэн нэг том судалгааны хувьд зүрх судасны өвчтэй хүмүүсийн өвчний хүндрэл буюу зүрх зогсох, харвалт гээд ноцтой байдал нь 5 жил бясалгасан хүмүүсийн хувьд 66% буурсан байхад Англид 4,5 жилд 48% буурсан гарсан.

Дунд сургуулийн хүүхдүүд 14 долоо хоног бясалгахад тэвчээр хатуужил, аливаад хүлээцтэй тайван хандах нь ангийнх нь сураагүй хүүхдүүдтай харьцуулахад 10 дахин өссөн байдаг.

Янз бүрийн насны, ажил мэргэжлийн хүмүүсийг хамруулсан судалгаагаар анхаарал төвлөрөх чадвар, анхаарсан зүйлээ өргөн дэлгэр ойлгохын зэрэгцээ анхаарал төвлөрч байгаагаасаа өөр бусад зүйлсийг хүлээж авах чадвар 3 сар буюу 60 удаа бясалгахад бараг 40% өссөн байх жишээтэй.  

Америкт нэлээн хөрөнгө мөнгө хаяж хийсэн судалгааны үр дүнг саяхан зарласнаар бол бусад бүх аргуудаас ЧХБясалгал нь PTSD буюу Post Traumatic Stress Disorder - Гэмтлийн дараах сэтгэцийн хямралыг бууруулах тал дээр хамаагүй үр дүнтэй байна гэж гарсан. Энэ судалгаа үргэлжилсээр байгаа. Тайлбарлавал хүнд гэмт хэргийн золиос, Иран Иракийн дайн гээд хэцүү зүйл үзэж туулсан хүүхэд, хүмүүс цочроод дандаа хар дарж зүүдлэн сайн унтаж чадахгүй юм уу сэтгэл санаа нь зүгээр байж байгаад хямраад нийгэмшиж чадахгүй, энгийн хүн шиг байж чаддаггүй эмгэг юм билээ. Миний туршлагаас ч харахад мэдрэлийн ядаргаа зэрэг сэтгэл санааны ямар ч хямрал, донтолтонд их сайн. Гол нь тогтмол хийх хэрэгтэй.

Энэ бясалгал хэнд зориулагдсан бэ? Ямар хүнд энэ бясалгал илүү тохирох вэ? Ямар хүнийг энэ бясалгалыг заавал хийж үзээрэй гэж та зөвлөх вэ?

Бүх хүнд, 3-120 насны бүх хүн сураад илүү эрүүл,  жаргалтай, сэтгэл дүүрэн амьдраасай гэж чин сэтгэлээсээ зөвлөе. Эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил амьдралын асуудалтай хүн бушуухан сурвал сайн. Эрүүл мэндийн судалгааг тоймловол тогтмол хийдэг хүмүүсийн өвчний хүндрэл 50% буурдаг гэдэг нь баттай. Амьралаас харахад хийдэг хүмүүс бүх түвшинд сайжирдаг, маш сайхан хөгждөг. АНУ-ын ерөнхийлөгч асан Обама, одоогийн ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Полл Маккартни, Нууц киног бүтээсэн алдартай кино найруулагч Дэвид Линч, Рассел Брэнд,Клинт Иствуд, Эллен Деженерес, залуу модел Кэндалл Жэннэр гээд дурдвал дуусахгүй. АНУ-ын алдарт нэвтрүүлэг хөтлөгч, ивээн тэтгэгч, Опра Уинфри бүх ажилтнаа сургаад, 700 хүн өдөр бүр хамтдаа, ажил дээрээ 3 удаа бясалгаад олон жил болж байна. Тэнд гайхамшиг болж байна. Би 1000% сайжирсан гэж Опра хэлсэн.

Ер нь бол энэ бясалгал юутай ч харшилдаггүй, оюуны “энгийн дасгал” болохоор шашин шүтлэг, яс үндэс, итгэл үнэмшил ямар байх нь хамаагүй. Миний яриад байгаа зүйлд огт итгэхгүй байсан ч гэсэн үр дүн гарна. Дасгал хийхээр булчин суудагтай адил “Чанадаас халих бясалгал” 5-20 минут хийсэн л бол үр өгөөж зайлшгүй гарна. Дэлхий дээр 10 сая хүн сурсан. Амжилтанд хүрсэн олон хүн, одууд, бизнесийн акулууд их хийдэг шүү. Монголд 4935 хүн сурсан. Нийт 182 ёогын нисэгчтэй.

Чанадаас халих бясалгал хийснээр унтсанаас 3 дахин гүн амарч, өдөр тутмын ажлаа амжилттай үр бүтээлтэй хийх эрч хүчийг авдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.

Энэ бясалгалыг сурсан өдрөөсөө буюу сурсан хүн хаа дуртай газраа суугаад хийгээд эхлэхээр ухаан сэтгэл нь дандаа нэг бодлоос нөгөө бодолд шилжиж байдаг идэвхтэй байдлаас дотогшлоод тайвшраад далд ухамсрыг бүхэлд нь туулаад бодлын эх үүсвэрт очдог. Бурханы шашнаар бол хоосон чанарыг шууд онож байна гэсэн үг. Энэ нь нуураар бол давалгаа оволзож байдаг идэвхтэй мандлаасаа нуурын гүнд умбан шумбасаар ёроолд нь хүрэхтэй адил. Бодлын эх үүсвэр өөрөө квантын физикээр “супер нэгдэл” гэж нэрлэсэн “вакуум төлөв”  буюу хязгааргүй тайван атлаа хязгааргүй эрч хүчийг агуулсан, өн мөнхийн, туйлын энгийн, нэгдмэл чанартай, яруу зохиролтой, төгс тэнцвэртэй, төгс эмх цэгцтэй... хүнийхээр бол мөн чанар нь. Тиймээс та энэ бясалгалыг хийснээр бие асар гүн буюу арьсны галваник эсэргүйцлийн судалгаагаар 100% амарч байдгийг шинжлэх ухааны судалгаануудаар тогтоосон. Зүгээр л та хэзээ ч хийсэн хүний бие махбод 5-20 минутанд ямар ч нойроос, магадгүй өдөржин унтсан нойроос ч 3 дахин гүн амарч чадна гээд бодоод үз дээ? Яг энэ гүн амралтын үед Москва дахь “Уураг тархи судлалын хүрээлэнд” хийсэн судалгаагаар 6-хан минутанд 10% хүрэхгүй байсан тархины идэвхжил бараг 30% идэвхжихдээ тархины баруун, зүүн тал бөмбөлөг шууд холбогдож ажилласан байдаг. Ингэж баруун зүүн, урд хойд хэсгүүдийг холбох өөр арга бараг байдаггүй.

Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө таны чанадаас халих бясалгалын төвийн багш болсон түүхээс сонсмоор санагдлаа. 

2000 оны 5 сарын 25-нд энэ бясалгалын танилцуулгыг Чингис зочид буудалд анх сонсоод мөнгөө зээлж байгаад, талыг нь дараа нь төлөх нөхцөлтэйгээр 2000 оны 6 сарын 18-нд тухайн үедээ чамгүй үнэтэй, 48000 төгрөгөөр Андрей Гапон гэдэг украйн багшаар заалгаж байлаа. 2003 оны Валентины өдөр анх ёогын нислэг хийж үзсэн. Болгарт болсон олон улсын багшийн 5 сарын сургалтыг дүүргээд, анхны 5 багш болох Г.Бат-Эрдэнэ, Х.Мэндсайхан, Д.Анар, З.Отгон гэсэн багш нартайгаа цуг будаг нь ханхалсан цоо шинэхэн, эрч хүч энергиэр бялхсан хүмүүс 2009 оны 8 сарын 5-нд Буянт Ухаад газардсанаас хойш зөвхөн бясалгалын төвдөө л тун завгүй ажиллаж иржээ. Цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна.

Чанадаас халих бясалгалаар хичээллэх хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ? 

Чанадаас халих бясалгалын төвийн хаягийг олоход амраар хэлбэл Улаанбаатарт Багшийн дээдийн замын урд, ЭМЖЖ чих хамар хоолойн төв, 1-р амаржихын чанх урд талын, DHL-ийн 9 давхар ногоон барилгын баруун талын залгаа шахуу байрлалтай доороо хүрэн, дээрээ цайвар саарал өнгөтэй 10 давхар Фламинго Таверын 501 тоотод хүрээд ирэхэд болно. Одоогоор өөр суурин төв байхгүй. Эхлээд утсаар яриад цаг тохирч байгаад ирээрэй. Мөн 7 хоног бүр болдог хуваарьт, үнэ төлбөргүй танилцуулах лекцэнд ирж суугаад хүссэн бүх асуултынхаа хариултыг авч болно. Даваад 13:00, лхагвад 15:00, баасанд 13:00, 18:30-аас танилцуулгатай. Ном, видеогоор сурна гэсэн ойлголт байхгүй. Эрт үед Хималайн Гэгээнтэн гарынхаа шавьд л эсвэл Хаадад нууцаар заадаг байсан энэ аргыг одоо дэлхийн хаана ч мэргэжлийн багштай цаг тохироод дараалсан 4-хөн өдөр, өдөрт 2-хон цаг зарцуулаад бүрэн эзэмшинэ. 2019 оны 9 сарын 15-аас өмнө сурахад хямдралтай байгаа. Сургалтын хураамж 3-9 насны хүүхэд аав ээжийнх нь аль нэг нь ЧХБясалгал сурсан бол 60,000 төгрөгөөр хүүхдийн бясалгал 1 өдөр сураад маргааш нь 10 минут шалгуулаад бүрэн сурдаг. 10-аас дээш насны сурагч 120,000, 22 хүртэл насны бакалаврын оюутан, 65 дээш насны тэтгэвэрийнхэн 180 000, эхнэр нөхөр 2 нэг өдөр зэрэг сурвал 360 000, том хүн 240 000 төгрөг. 9/15-аас 360 000 болж нэмэгдэх тул наана нь АМЖУУЛЖ сураарай.

Миний утас 99661778, 80661778. Бусад багш нарын утас 91114617, 95002960, 99888585, 99095401, 99197323, 91910517. Улаанбаатарт эрэгтэй хүн, хүүхдүүд эрэгтэй багшаар, эмэгтэй нь эмэгтэй багшаар эхний өдрөө ганцаарчилж заалгадаг.

Хөдөө орон нутагт мөнгө төгрөгөө бэлдсэн сурахаар шийдсэн 8 хүн бүрдвэл мэргэшсэн багш очоод заагаад өгчихнө. Аймаг, суманд суръя гэвэл доорх мэдээлэлтэй сайтар танилцана уу:

https://www.facebook.com/2126600797630846/posts/2126613917629534/

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top