Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг Хайр & Гэр бүл
Та түүнийг хайрладаг уу эсвэл шохоорхдог уу? Яг одоо мэдээд ав...

 

Таны одоогийн учрал хайр уу, шохоорхол уу?  Энэ асуултанд хариулахад тань туслах зорилгоор сэтгэл судлаач Нау Элкрифийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Түүний мэдээлснээр шохоорхлыг хайр гэж андуурах дараах хэд хэдэн тохиолдол байдаг.

 Ганцаардахгүйн тулд хэн нэгэнтэй хамт байгаагаа бид хайр гэж андуурдаг

Хүний далд ухамсар ганцаардлыг үл тэвчих шинж чанартай бөгөөд дотно харилцааны хэрэгцээ хүн бүрт байдаг. Тиймээс дотно харилцааны хэрэгцээгээ хангахын тулд, сэтгэлзүйн хоосон орон зайгаа нөхөхийн тулд, ганцаардлаас зайлсхийхийн тулд хайр дурлалын адал явдлыг хүсэмжлэх тохиолдол байдаг ажээ. Таны хайрлаж буй хүн үнэхээр таны хайрыг хүртэх эрхтэй мөрөөдлийн тань хүн мөн үү? Эсвэл зүгээр л  хоосон орон зайгаа нөхөхийн тулд түүнтэй удаан хамт байж, дассаныгаа хайр гэж андуурч байна уу гэдгийг бодож үзээрэй.  

Хэн нэгний тухай эерэг сайхан бодолтой байгаагаа бид хайр гэж андуурдаг

Хайрлаж байгаа хүн чинь хэт төгс мэт санагдаж байгаа бол шохоорхол байх магадлал өндөр. Учир нь шохоорхлын үед бид учирсан хүнийхээ зөвхөн сайн талыг нь олж харж, муу талыг нь ч сайн тал болгон хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл та түүнийг байгаагаар нь таньж амжаагүй бөгөөд өөрийнхөө төсөөллөөр хэтрүүлэн үнэлж хийсвэр дүрд нь дурласан байж болзошгүй.

Ямар нэг гадаад нөхцөл байдалд нь татагдаж буйгаа хайр гэж андуурдаг

Бусад хүн түүнийг хэрхэн дүгнэж байгаагаас, тэр биеэ яаж авч яваагаас, тантай хэрхэн харьцаж байгаагаас шалтгаалж түүний тухай үзэл бодол тань өөрчлөгдөж байгаа бол энэ хайр биш, харин шохоорхол. Тэр үргэлж нэг янзаараа байхгүй. Гадаад төрх нь хувирч, хүмүүс түүнийг үнэлэхээ байж, танд таалагдахгүй үйлдэл хийх ч үе ирнэ. Тиймээс дотоод ерөнцөд нь дурлаагүй, гадаад ямар нэгэн нөхцөлд нь татагдсан бол энэ хайр биш байх магадлал өндөр.

Хамтын ирээдүйгээ төсөөлж, сэтгэл хөдлөх явдлыг бид хайр гэж андуурдаг

Учирсан хүнтэйгээ ирээдүйн амьдралаа хэрхэн сайхнаар босгох тухайгаа төсөөлөн мөрөөдөхдөө сэтгэл догдлолд автаж түүнийгээ хайр гэж андуурах тохиолдол олон. Хамтын гэрэл гэгээтэй ирээдүйг мөрөөдөх нь буруу хэрэг биш. Гэвч төсөөлж байсан хамтын сайхан ирээдүйд хүрэх боломжгүй байсан ч, бодсоноор чинь тэр таныг аз жаргалтай болгож чадахгүй байлаа ч та түүнийг хайрлаж чадах уу? Хэрэв үгүй бол та зөвхөн сайхан ирээдүйн төлөөх өөрийн мөрөөдөлдөө л дурласан гэсэн үг.

Хамт байхад сайхан сэтгэгдэл төрөхийг бид хайр гэж андуурдаг

Түүнтэй хамт байхад хөгжилтэй, бас сөрөг бодлоосоо салж цагийг сайхан өнгөрөөдөг үү? Тэр таныг магтаж, түүнтэй байхдаа та өөрийгөө үнэлэх үнэлэмж өсдөг үү? Бид хэн нэгэнтэй уулзаад сэтгэл хангалуун байвал хайр мөн гэж бодоцгоодог.  Хэрэв түүнтэй байхад сэтгэл өөдрөг байдаг гэсэн шалтгаанаар та түүнд хайртай гэвэл энэ нь хайр биш. Цаашид хамтдаа сэтгэл гундах үе ч олон тохиолдоно. Тэр үед сэтгэл хөрөлгүй, хамтдаа бүхнийг даван туулж чадах уу? Үгүй бол шохоорхол байх магадлалтай.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top