Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Ямар ч нөхцөлд өөдрөг гарц олж харж сурахыг хүсвэл...

Хэцүү асуудал тохиолдсон ч түүнд эерэг тал заавал байдаг. Юм бүхэн хоёр талтай. Харин та аль талаас нь харахаас хамаарч таны амьдрал шийдэгдэнэ.  Үүнийг нотлохын тулд маш сонирхолтой нэгэн жишээ татъя. 

Өөдрөгөөр сэтгэхэд гарцаагүй туслах сургамжит өгүүллэг 

Нэгэн компани худалдааны хоёр төлөөлөгчөө Африк руу гутал экспортлох боломжийг судлуулахаар илгээжээ. Өнөөх хоёр төлөөлөгч Африкт ирээд ихэд гайхахад хүрэв гэнэ. Учир нь Африкийн хүмүүс бүгдээрээ гутал өмсдөггүй, бүгд хөл нүцгэн явдаг байжээ. Төлөөлөгчид Африкийн олон газраар биечлэн айлчилж судалгаа хийгээд тайлангаа төв байр луугаа илгээж гэнэ. Сонирхолтой нь тэдний тайлангийн утга эрс өөр байлаа. 

Нэг төлөөлөгч нь “Африк руу гутал экспортлох боломж 0% байна. Учир нь Африкийн хүмүүс бүгдээрээ гутал өмсдөггүй. Хөл нүцгэн явдаг” гэжээ. Харин нөгөө төлөөлөгч нь тайландаа ингэж өгүүлжээ. “Африк руу гутал экспортлох боломж 100% байна. Учир нь эндхийн хүмүүс бүгд гутал өмсдөггүй учир зах зээл маш өргөн гэсэн үг” гэж хариулжээ. 

Ямар ч нөхцөл байдалд өөдрөг гарц заавал байгаа. Хар нүдний шилнээсээ салж, аливааг гэгээлгээр харж сурцгаая.  Бэрхшээлийг биш боломжийг олж хараад сурчихвал таны амьдрал эрс дээшлэх болно. Өнөөдрөөс эхлээд алхам тутамдаа эерэг өөдрөг зүйлийг олж харахыг хичээгээрэй. Хичээллэх тусам таны эерэг талыг олж харах чадвар нэмэгдэнэ. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top