Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг Хайр & Гэр бүл
Н.НЯМХАНД: ШИВЭЭС ХИЙЛГЭХ САЛОНОО СОНГОХДОО ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ

Гоо сайхны шивээс хийдэг хувь хүн болон салонууд маш олон болжээ. Хаана, хэнд хандах нь зөв сонголт болохыг мэдэхгүй бүсгүйчүүд олон бөгөөд энэ талаар мэдээлэл ховор байдаг. Тиймээс мэргэжлийн чадвар, туршлага, мэдрэмжээрээ олон бүсгүйчүүдийн  талархлыг хүлээсэн артист Н.Нямхандыг урьж ярилцлаа. Тэрээр үйлчлүүлэгч бүртээ сэтгэл ханамжийг өгч хэдийнээ танил болоод байгаа бөгөөд олон улсын тэмцээнүүдэд удаа дараалан түрүүлж Монгол улсынхаа нэрийг өндөр өргөж яваа билээ.

Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Охид, бүсгүйчүүдийнхээ хамгийн их сонирхдог асуултаас ярилцлагаа эхэлье. Шивээс хийдэг олон салон бий. Бас олон ч мэргэжилтэн бий. Бүгд сайхан үр дүн амалдаг. Тэднээс мэргэжлийн болон чанартай баталгаатай үйлчилгээг хэрхэн ялгаж сонголтоо хийх вэ?

Сүүлийн үед маш олон салонууд шивээс хийдэг болж байгаа болохоор сонголтоо хийхэд хэцүү байдаг байх. Ер нь тухайн хүнд зохисон, тухайн хүнээ чимсэн гоё хөмсөг урлахад олон зүйл дээр анхаарах шаардлагатай. Шивээсийг чанартай, зохимжтой урлахад нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Хамгийн түрүүнд артистын мэргэжлийн мэдлэг ур чадвар, тэр дундаа мэдрэмж чухал. Мөн натурал өнгө гаргахад мэргэжлийн будаг, зүү, техник сайтай байж хүссэн шивэлтээ хийдэг. Тиймээс сонголтоо хийхдээ артистаа болон хэрэглэж буй будаг, зүү, техникийг нь сайн судалж үзээрэй. Чанаргүй будаг, мэдрэмжгүй шивэлт нь гоо сайхныг алдагдуулахаас гадна, өнгө хувирах бөгөөд арилгуулах, дахин шивүүлэх гэж цаг хугацаа их үрдэг.

Тэгвэл бүсгүйчүүддээ таныг танилцуулъя. Таныг гадаадын тэмцээн уралдаанд оролцож багагүй амжилт гаргасан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу? Аль улсын ямар ямар тэмцээнд хэрхэн оролцож байсан бэ?

Би өөрийгөө байнга сорьж хөгжүүлж, үргэлж шинийг эрэлхийлж урдаа тавьсан зорилготой байдаг. Тэрний маань нэг хэсэг нь тэмцээн юм. Монголд анх 2017 онд олон улсын шивээсний тэмцээн болсон. Тэр миний анхны тэмцээн байсан. Өдөр нь ажлаа хийж, шөнө нь тэмцээндээ бэлддэг байлаа. Тэмцээний үеэр сандраагүй мөртлөө шагнал гардуулах үеэр их сандарсан. Учир нь миний оролцсон төрөлд шагналыг тусгай байрнаас эхлээд хүрэл, мөнгө гээд гардуулсаар бараг дуусч найдлага багассан болохоор их айж байсан. Гэтэл Нармандахын Нямханд алтан медаль гэж зарлахаар нь маш их сандарч бөөн баяр болж байсансан. Би үгүй ядахдаа хүрэл юмуу мөнгөн медаль авах юмсан гэж бодож байсан (Инээв). Анхны маань тэмцээн надад маш их туршлага болж, өөрийгөө хөгжүүлэхэд тусалж, урам зориг өгсөн дөө. Хоёрдахь тэмцээн маань Солонгос улсад хамгийн томд тооцогддог буюу 9 орны 3000 гаруй оролцогчтой олон улсын тэмцээн байсан. Уг тэмцээнээс алтан медал авсан. Мөн 2019 онд Солонгос улсын Тэгү хотод зохион байгуулагдсан 8 орны 2000 гаруй оролцогчтой тэмцээнд 2 алт, 1 гранпри авч аавынхаа болон Монголынхоо нэрийг олон улсын тавцанд дуудуулсандаа баяртай байдаг.  

Танаар шивээс хийлгэсэн бүсгүйчүүд өндөр сэтгэгдэлтэй байдаг. Үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байна гэдэг бол таныг чадварыг харуулах нэг баталгаа гэж бодож байна. Ажлын тань энэхүү амжилтын нууц юунд байдаг гэж та боддог вэ?

Ажлын маань хамгийн сайхан зүйл нь тэр шүү дээ. Олон эмэгтэйчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байдаг нь нөгөө талаараа бас давхар хариуцлага гэж боддог. Нууц нь юундаа байна вэ гэвэл өөрийнхөө сурсан бүхнээ сэтгэлээ шингээж урладаг даа. Хүн хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийж цаг үргэлж хийж байгаа ажилдаа эзэн байж шантралгүй тууштай байснаар амжилт үргэлж хажууд байдаг гэж би боддог. Би ажилдаа маш их дуртай. Ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байна гэдэг өөрөө аз жаргал бас амжилт гэж боддог. Бүх чадвар, мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ шингээж үйлчилдэг болохоор үйлчлүүлэгчдийн маань сэтгэлд ч хүрдэг.

Ажлын туршлага, түүхээсээ товчхон хуваалцахгуй юу? Ямар замыг туулж өнөөдрийн энэ байр сууринд ирсэн бэ?

10 жилээ төгсөнгүүтээ гоо засалч болсон. 2010 онд ЭМШУИС-д хүний их эмчээр суралцаж байгаад сургуулиасаа эргэлт буцалтгүй гарч энэ мэргэжлийг сонгосон. Одоо бодоод байхад 10 жилдээ нүд, хөмсөг их сонирхож зурж байсан маань нөлөөлсөн байх. Монголдоо гоо засалч, мөн Солонгост brow artist болон олон улсад багшлах эрхээр тус тус суралцаж байсан. Би аливаад их тууштай ханддаг болохоор одоо ч цаг үргэлж суралцаж байна даа.

Таны үзүүлж буй үйлчилгээний давуу тал юу вэ? (Жишээ нь будгийн чанар, тогтоц, эсвэл үйлчлүүлэгчийнхээ нүүр царайнд төгс тохируулж хийдэг гэх мэт... )

Хүн бүрийн анатоми, рефлекс ялгаатай учир нэг төрлийн шивээс хүн бүрт зохихгүй. Тиймээс хүнийхээ онцлогийг мэдрэх нь шивээс зохимжтой сайхан болохын гол үндэс болдог. Хүн бүрийн нүүрний онцлогт тохируулж шивдэг нь манай шивээсний давуу тал. Мөн манай төв олон улсын мастерууд хэрэглэдэг мэргэжлийн будаг хэрэглэдгээрээ давуу талтай. Ер нь шивээс сайхан хийхэд сайн титан зүү, чанартай будаг хэрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийнхээ арьсны будаг авах байдлыг мэдэрч, зөв техникээр шивэх нь чухал. Эдгээр нь шивээс амжилттай болох эсэхийг шууд шийддэг. Манайхаар үйлчлүүлэхдээ будагний өнгө хувирна, хүсээгүй өнгө гарна, зохимжгүй хэлбэртэй болно гэх зэрэг ямар ч санаа зовинолгүйгээр сэтгэл тайван үйлчлүүлж болно.

Битүү, уусгалттай, 6d гээд олон төрлийн шивээс байдаг. Эдгээр нь ямар, ямар ялгаатай вэ? Aль нэг төрлийн шивээс хүн өөрөө сонирхсон ч тухайн хүний онцлогт тохирохгүй байна гэж байх уу? Танайд ямар ямар шивээс хийж байгаа вэ?

Манайд 6d, ombre, hairstroke гэсэн сүүлийн үеийн техниктэй шивэлтүүдийг хийдэг. Яг зөв асуулт байна. Ямар ч үсгүй хүн дээр үсний ширхэг гаргаж шивэхээр зохимжгүй байдаг. Үсгүй хүн дээр натурал уусгалт нь илүү цэвэрхэн харагддаг. Тухайн хүндээ тохирсон төрлийг үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөж байгаад шивдэг.

Зарим хүмүүс арилдаг будгаар, зарим хүмүүс удаан арилдаг будгаар хийлгэх сонирхолтой байдаг. Аль нь ямар талаараа ач холбогдолтой вэ?

Эрүүл мэнд талаасаа яривал арилдаг будаг нь сөрөг нөлөөгүй. Харин гоо зүй талаасаа яривал хүний нүүр царай 2 жил тутам өөрчлөгдөж байдаг. Жин нэмнэ, хасна, арьс суларна гэх мэт.  Биеийн жин, нүүр царай өөрчлөгдөж байхад хөмсөгний хэлбэр өөрчлөгдөхгүй байх нь тохиромжгүй. Хөмсөгний хэлбэр бие болон царайны өөрчлөлтөө дагаж өөрчлөгдөх нь гоо сайхан талаасаа ашигтай. Тиймээс арилдаг будгаар шивүүлбэл 2 жилдээ хэлбэрээ өөртөө зохицуулан засаж өөрчилж сүүлийн үеийн шивэлтээр шивэх боломжтой.

Танайд хандахыг хүссэн олон бүсгүй бий. Тэдэнд хаяг байршил болон холбогдох утсаа үлдээнэ үү.

Манай хаяг: 13-р хорооллын Sunday плаза BSB электрон барааны дэлгүүртэй уулзварын гэрлэн дохионы хажууд Сутай төвийн 2 давхарт. Утас: 86999983

 

Ярилцсанд баярлалаа

 

 

 

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top