Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Ганц бие байхын гайхамшигтай давуу талууд юу гээч?

Ихэнх ганц бие хүмүүс хэн нэгэнтэй хайрын харилцаа үүсгэснээр аз жаргалтай болно гэж боддог. Тиймээс хосоороо зугаалж яваа найз нөхөдтэйгөө өөрийгөө харьцуулж хайр дурлалаа олох гэж яарцгаадаг. Гэхдээ ганц бие байхад ч давуу тал байдаг гэдгийг санаарай. 

1. Өөрийгөө тордох боломжтой: Ганц бие хүмүүс илүү идэвхи хөдөлгөөнтэй амьдардаг бөгөөд биеэ илүү сайхан авч явдаг. Өөрөөр хэлбэл хостой хүмүүсийг бодвол ганц биечүүд илүү өнгөлөг, гоо сайхан байж чаддаг байна.

2. Маш их цаг хэмнэнэ: Ганц бие хүмүүст найз нөхөдтэйгөө уулзаж, хоббигоо хөгжүүлж, сонирхолтой зүйл хийж, өөртөө зарцуулах цаг зав их байдаг. Харин хостой болсноор найз нөхөд, хобби гээд олон чухал зүйлээ орхиход хүрч мэднэ. 

Санал болгох:   Ханиа сонгохдоо харамсахгүйн тулд заавал мэдэх зүйл 

3. Орон дээрээ чөлөөтэй сайхан амарч чадна:  Нэг орон дээр хоёр хүн унтахад бие, сэтгэлийн аль аль нь хагас дутуу амардаг болохыг судлаачид тогтоочихсон. Харин ганц бие хүмүүс хангалтай сайн амарч чаддаг бөгөөд үүний үр дүнд ой тогтоолт сайтай, илүү ухаантай байдаг. 

4. Ажилдаа амжилт гаргах боломжтой: Ганц бие хүмүүс карьер хөөх өргөн боломжтой. Ажилдаа амжилттай боловч ганц бие чигээрээ насан турш амьдарна гэж санаа зовох хэрэггүй. Залуу насандаа сурах зүйлээ сурч, хийх зүйлээ хийх хэрэгтэй. Өндөр боловсролтой, ажлын амжилттай хүмүүс харьцангуй хожуу гэрлэдэг. 

Санал болгох: Гэрлэж амжаагүй хүн бүрийн мэдэх ёстой чухал үнэн

5. Өөрийн гэсэн цагийн хувиартай байх боломжтой: Хэдэн цагт босож, хэдэн цагт унтах, хэдийд дуртай ажлаа хийж, хэзээ нь гадуур гарах вэ гэх зэргээр бүхнийг өөрөө шийдэж бүхэл бүтэн өдөр зөвхөн таны мэдэлд байх болно. Сурахыг хүссэн дамжаа, элсэхийг хүссэн уулзалтандаа хамрагдах боломжтой. 

6. Сэтгэлзүйн тогтворгүй байдлаас ангид байх болно: Хосуудад зөрчил маргааны улмаас нойргүй хонох үе ч тохионо. Нэг нэгэндээ нийцүүлэх гэж зарим хүслээ хориход ч хүрнэ. Харин ганц бие хүмүүс хостой хүмүүсийг бодвол стресс багатай байдаг ажээ. Энэ бол сэтгэл зүйн эрх чөлөө.

Санал болгох:   Заяаны ханиа зөв олоход заавал туслах алтан зөвлөмж

7. Санаа зовох зүйлгүйгээр сээтэгнэж болно:  Нүд булаасан хэн нэгнийг  ямар нэг буруу санаа агуулалгүй сэмхэн ширтэх, эсрэг хүйстэнтэйгээ яриа өдөх хүсэл байгалаас заяасан байдаг. Хэрэв хостой бол ийм мэдрэмж төрөх үед бид өөрсдийгөө буруутгаж зэмлэдэг. Харин ганц бие бол эсрэг хүйснийхэнтэйгээ чөлөөтэй харилцах боломжтой. 

 
Ганц бие байгаадаа санаа зовох хэрэггүй. Учир нь хостой болсныхоо дараа ганц бие байхын давуу талуудаа санагалзаж болзошгүй. Ганц бие байна гэдэг ганцаардмал гэсэн үг огт биш. Жинхэнэ хайрыг олох хүртлээ сэтгэл зүрхээ түр амрааж байгаа хэрэг шүү дээ. Харин ирээдүйд харамсахгүйн тулд ганц бие байхдаа хийхийг хүссэн бүхнээ хийж сурахыг хүссэн болгоноо сураарай. 

Санал болгох:   Гэрлэхэд сэтгэл зүйн хувьд бэлэн эсэхээ яаж мэдэх вэ?

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • Золушка
    Мэдээд байгаа хэрнээ ингэж нэгэн цөм болгосон ойлголтыг өөрөө өөртөө өгч байсангүй. Баярлалаа. Сэтгэл санаа сайхан цэгцэрлээ
Онцлох сэдэв
Top