Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Амжилттай яваа хүн бүхэн хожим харамсахгүйн тулд заавал анхаарах зүйл

Өөрийгөө мундаг гээд бусдыг үл тоомсорлодог хүн үнэн хэрэгтээ мундаг биш, мунхагуудын тоонд орно. Учир нь хэн ч төгс биш. Таны чаддаг зүйлийг хэн нэг нь чадахгүй байхад гайхуулж бүү ихэрх. Яагаад гэвэл таны чаддаг зүйлийг чадахгүй байгаа ч гэсэн нөгөө талаар таны чадахгүй зүйлийг тэр чадаж болно шүү дээ. 

Төгс ухаарал өгөх сургамжит өгүүллэг 

Усчин  өвгөн залуу эрдэмтнийг жижиг завиар гол гаргахаар явж байлаа. Залуу эр өөрийн эрдэм чадалтайд бардаж, өвгөнд гайхуулмаар санагдаж ийнхүү асуужээ.

Залуу: Өвөө та гүн ухаан мэдэх үү? 

Өвгөн: Дуулаагүй юм байна хүү минь. 

Залуу: Амьдрал тэр чигээрээ гүн ухаан байхад түүнийг мэдэхгүй байна гэдэг таны амьдралын дөрөвний нэг нь үхсэнтэй адилхан. 

Ядаж уран зохиол мэдэх үү? 

Өвгөн: Мэдэхгүй ээ хүү минь, тэр чинь юу вэ? 

Залуу: Уран зохиол шиг ийм сайхан нутагт амьдарч байж түүнийг мэдэхгүй болохоор таны амьдралын дөрөвний хоёр нь үхсэнтэй адил юм:. 

Эрдэм номтой хүний энэ үгэнд өвгөний сэтгэл тавгүйрхэж зүгээ алдан санамсаргүйгээр завиа хад мөргүүлэн хөмөрч орхилоо. 

Өвгөн: Хүү минь чи сэлж чадна биз дээ? 

Залуу: Чадахгүй шүү дээ. Одоо яана аа. 

Өвгөн: Яах юу байхав. Тэгвэл чиний амьдралын дөрөвний дөрөв нь ус руу орчихлоо доо гэжээ. 

Бусдыг бүү доромжлон басамжил. "Надад ч бас чадахгүй мэдэхгүй зүйл бий, надад ч бас алдаа дутагдал бий" гэдгийг үргэлж санаж даруу төлөв байж чадвал өөдлөх зам дардан байх болно. 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top