Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Төсөөлөл мөрөөдлөөр амьдралаа эрс дээшлүүлэх боломжтой

Та өөрийгөө хэн гэж төсөөлнө тийм л хүн болно. Энэ бол хоосон үг биш. Үүнийг нотлохын тулд төсөөлөл хэрхэн яаж бодит амьдралд нөлөөлдөг болохыг солонгосын сэтгэл судлаачдын хийсэн судалгаанаас жишээ татан тайлбарлая. 

Сагсан бөмбөг тоглох чадварын түвшин төстэй сурагчдыг хоёр бүлэг болгон туршилт явуулжээ. Эхний бүлэг сурагчдад өдөр бүр бодитоор дасгал хийлгэж байв. Харин хоёр дахь бүлэг сурагчид дасгал хийж байгаагаар өдөр бүр төсөөлөн бодож байлаа. Туршилтын үр дүнд төсөөлөлдөө дасгал хийсэн сурагч, бодитоор дасгал хийсэн сурагчдын чадвар ижил түвшинд өссөн байв.

Дээрх судалгаа бидэнд юуг харуулж байна вэ? Бид төсөөллөөрөө өөрийгөө хэн ч болгож болно. Та өөрийгөө хэн гэж төсөөлнө, тийм л хүн болно. Тиймээс өөрийнхөө болон ирээдүйнхээ тухай үзэл бодолдоо анхааралтай хандаж байгаарай. Ирээдүйнхээ тухай аль болох эерэг өөдрөгөөр сэтгэж байхыг зөвлөе. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • Тулга
    Цэгцтэй цэмцгэр гоё сайт байна. Баярлалаа
Онцлох сэдэв
Top