Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Гарцаагүй амжилтанд хүргэх баталгаатай арга

Бусдын гутранги үгэнд авталгүй итгэлээ хадгалж үлдэх нь амжилтын гол нууц. Та чадна гэж бодож байгаа бол чадаж л таарна. “Үүнийг чи чадахгүй”, “Энэ хэцүү”, “Энэ боломжгүй” гэж хэлж байгаа хүмүүс өөрсдөө аймхай бөгөөд таныг ч бас тийм байгаасай гэж хүсдэг. Тиймээс хүн бүрийн үгэнд автаж итгэлээ ганхуулах хэрэггүй. Хүмүүсийн сөрөг хандлагаас болж өөртөө эргэлзээд байлгүй, тууштайгаар амжилтанд хүрэхийг хүсвэл дараах өгүүллэгийн дүлий мэлхийтэй адил байгаарай. 

Амжилтанд хүргэх сургамжит өгүүллэг

Бяцхан мэлхийнүүд өндөр хаданд авирч оройд нь гарах тэмцээн зохиожээ. Гэтэл хүмүүс тэднийг хараад “Хад дэндүү өндөр байна. Ийм өндөр хадны оройд хэн ч гарч чадахгүй гэцгээж байлаа. 

Олон хүн ингэж орилолдоход зарим мэлхий халширч авирахаа больж гэнэ. Дээш авирсан хэдхэн мэлхийг харсан хүмүүс: “Эд яагаад ч орой дээр нь гарч чадахгүй” гэлцэв. Үүнийг сонссон мэлхийнүүд сэтгэлээр унаж, авирахаа больж байлаа. 

Гэтэл ганцхан мэлхий юуг ч тоолгүй авираад л, хөлсөө урсган авираад л байлаа. Тэр мэлхий ганцаараа хадны орой дээр гарч чаджээ.  Тэр мэлхийн амжилтанд хүрсэн нууц юунд байв? Тэр дүлий мэлхий байсан юмсанж. Сэтгэлээр унагаах бусдын үгийг тэр азаар сонсоогүй. Тиймээс тэр чадсан. 

Ямар нэг зүйлд зорьсон бол бусдын гутранги үгэнд хэт анхаарал хандуулах хэрэггүй. Бусдын үгэнд гуйвалгүй, дүлий мэлхий мэт тууштай зүтгэвэл амжилтанд заавал хүрнэ. Хэн нэгэн хүн таны урмыг мохоох болно. Гэхдээ тэд өөрсдийн амьдралдаа өөрчлөлт хийх зориггүй хүмүүс. Тэд өөрсдөө чадаагүй учраас таныг ч бас чадахгүй байгаасаа гэж нууцхан хүсдэг. Тиймээс тэдний үгэнд анхааралгүй, өөрийн амьдралдаа эзэн болоорой.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top