Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Анх уулзаж буй хүндээ таалагдахын тулд зайлшгүй анхаарах асуудал

Уулзах хүн тань урьд нь таны тухай сайн мэдээлэл сонссон уу, таагүй мэдээлэл сонссон уу гэдэг нь та хоёрын харилцаанд багагүй нөлөө үзүүлнэ. Учир нь хүн бүрт сайн муу тал байдаг хэдий ч таныг муу талаас нь эхэлж харсан бол цаашид ч муу талыг тань олж харсаар байх болно.  Үүнийг илүү тодорхой тайлбарлахын тулд маш сонирхолтой нэгэн жишээ татъя. 

Сэтгэгдлийн тухай маш сонирхолтой туршилт

Жирийн нэгэн эрэгтэйн зургийг санамсаргүй байхад нь авчээ. Энэ зурган дээр байгаа хүний гадаад төрх, байдал дээр тулгуурлан тодорхойлолт өгөх даалгаврыг оюутнуудад өгөв. Зургийг өгөхдөө нэг хэсэгт нь “Авъяаслаг эрдэмтний зураг”, нөгөөд нь “Сэргийлэхээс эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтний зураг” гэж хэлсэн байна. 

Авъяаслаг эрдэмтэн гэж хүлээн авсан оюутнууд “Тэрээр саруул сайхан духтай, бүтээлч эрч хүч нэвт гэрэлтсэн ухаалаг харцтай, сайхан сэтгэлийнх нь илэрхийлэл болсон хөнгөн инээмсэглэл уруулд нь тодорсон байна” гэх зэргээр тодорхойлжээ. 

Харин гэмт хэрэгтэн гэж хүлээж авсан оюутнууд “Ухаалаг биш, тэнэг байрын духтай, ямар ч хэрэг хийхэд бэлэн мэт хөнхөр хацартай, муу зүйлээс буцахааргүй шөвгөр хамартай, бүхнийг дайсагнасан хүйтэн ёжтой инээмсэглэлтэй” гэжээ. 

***

Эдгээр тодорхойлолтыг уншаад нэг хүний талаар өгүүлж буй гэж хэлэхэд хэцүү байна. Ийнхүү хэн нэгний тухай авсан урьдчилсан мэдээлэл нь харилцаанд маш их нөлөөтэй байдгийг судлан тогтоожээ. Хэн нэгэн чухал хүнтэй анх уулзахаасаа өмнө тэр хүн таны тухай ямар мэдээлэлтэй байгаад анхаарлаа хандуулах нь чухал. Тухайн хүн таны тухай өмнө нь таагүй яриа сонссон бол таныг шууд л сөрөг талаас нь хүлээн авч болзошгүй. Үүнд сэтгэлээр уналгүй өөрийгөө хэн болохыг харуулах л чухал. Таны талаар тааламжгүй мэдээлэлтэй байгаа бол үүний эсрэг авах арга хэмжээгээ ч төлөвлөхөд гэмгүй. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top