Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Бүсгүйчүүд ухаан богинотой гэдэг үнэн үү?

Та бүхэн анзаарсан бол аль ч салбарын шинжлэх ухааны анхны эрдэмтэд, нэр алдар нь үлдсэн суутнууд эрэгтэй л байдаг. Бүсгүйчүүд ухаан дутмаг болохоор аль ч салбарын түүхэнд анхлан нэрээ үлдээж чадаагүй хэрэг үү? Тийм биш ээ. 

Харин эмэгтэй гэсэн шалтгаанаар докторын зэрэг өгөхөөс татгалзаж, сурлагаараа эрэгтэй оюутнаас илүү байсан ч шилдэг сургуулиудад элсүүлэхээс түтгэлзүүлж байсан түүх аль ч салбарт бий.  

Эмэгтэй хүнд докторын зэрэг олгодоггүй байжээ

Мэри Калкин гэх бүсгүй сэтгэл судлалын докторын зэрэг хүртэх бүхий л шаардлагыг хангаж, эрэгтэй бүх оюутнуудаас оноогоороо тэргүүлж байсан боловч эмэгтэй гэсэн шалтгаанаар докторын зэрэг олгоогүй. Тухайн үед шаардлага хангасан ч эмэгтэй хүнд докторын зэрэг олгодоггүй байжээ. 

Эмэгтэйчүүдийг Харвардын их сургуульд авдаггүй байв

Хоёрхон настайгаасаа айхтар өвчин тусч насан турш  хараагүй, сонсголгүй, хэлгүй хүндхэн амьдралыг туулсан Хэллен Келлер гэх бүсгүй эрүүл саруул хүүхдүүдээс илүү сурч байлаа. Гэвч тэр “эмэгтэй” болж төрсөн гэсэн шалтгаанаар Харвардын их сургуульд элсэх боломжоо алдаж байжээ.  Тухайн үед эмэгтэй хүнийг Харвардын их сургуульд элсүүлдэггүй байсан билээ. 

***

Харин өнөө цагт таныг эмэгтэй гэсэн шалтгаанаар хүссэн сургуульд чинь элсүүлэхгүй гэхгүй. Эмэгтэй гэсэн шалтгаанаар хийсэн зүйлийн чинь алдрыг өөр нэг эр хүнд хүртээх гэхгүй. Та юу хийж чадна, та юу сурч чадна тэр бүхэн таных байх болно. Ийм эрх чөлөөт цаг үед төрсөндөө талархан сурч мэдэж хийж бүтээх цаг нэгэнт ирсэн, бүсгүйчүүд ээ. 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top