Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Бусдад сайхан сэтгэгдэл төрүүж ажлаа саадгүй бүтээх нууц жор

Хэн нэгэн хүнтэй ямар нэгэн шаардлагаар уулзах хэрэг гарвал тухайн хүний сэтгэл санаа нь өөдрөг байх үеийг сонгоорой. Тэгвэл ажил тань бүтэж харилцаа тань эерэг байх магадлал хэд дахин өндөр байх болно 
Учир нь сэтгэл санаа таагүй үед хүн бусдад хайнга, таашаалгүй хандах магадлал өндөр. Сэтгэл тавгүй үедээ ямар ч хүн бусдын сөрөг талыг илүү анзаарах хандлагатай байдаг. Үүнийг маш энгийн нэгэн туршилтаар нотолъё. 

Сэтгэл тавгүй үедээ хүн бусдыг сөрөг талаас нь хардаг

Шалгалтын өмнөхөн оюутнуудын сэтгэл санаа тогтворгүй байдаг. Энэ үед нь залуу багш бүсгүйгээр хичээл заалгаад түүний талаар санал асуухад оюутнууд “хатуу зантай”, “эршүүд”, “намба муутай” гэх зэргээр сөрөг талаас нь тодорхойлсон байна.  Харин шалгалт шүүлэг өнгөрсний дараа дээрх магистрантур өөр оюутнуудад хичээл заав. Багшийн талаар санал асуулга явуулахад оюутнууд “цоглог”, “зоримог зантай”, “энгийн чөлөөтэй”, “аятайхан хүн” гэх зэргээр тодорхойлжээ. 
 

Дээрх туршилтаас юуг сурч болох вэ?

Хэн нэг хүнтэй чухал асуудлаар уулзаж ярилцах гэж байгаа бол түүний сэтгэл санаа аль болох таатай байх цаг үеийг тохируулж уулзалтаа товлоорой. Уулзах хүнтэй чинь ямар нэг таагүй үйл тохиолдсон үед уулзах нь үр дүн бага байх болно. Учир нь сэтгэл зүйн байдал ямар байна тэр хэмжээгээр хүн гадаад ертөнцтэй харилцдаг. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top