Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Гайхам эр зоригтойгоор амжилтанд хүрэхийг хүсэж байна уу?

Амжилттай, гэрэл гэгээтэй ирээдүй бол эрсдэлээс өөрийгөө хамгаалж, доош шигдсэн хүмүүсийнх биш, эрсдэлийг зоримогоор даван туулсан хүмүүсийнх билээ. Хүсвэл хясдаг орчлон гэдэг үг бий шүү дээ. Эрсдэлээс зугтах тусам таныг эрсдэл дагах болно. Харин боломжийг эрж хайвал эрсдэлээс аяндаа хамгаалагдаж болох юм. 

Амжилтанд хүрч хувийн бизнес эрхэлж эхэлсэн оюутнууд нь боломжийг хүлээж суудаггүй, харин боломжийг өөрөө олохоор эрэлд гардаг хүмүүс байлаа. Энэ зан чанар нь тэдэнд харанхуй хонгилын үзүүрт байдаг амжилтын хаалга руу алхах зоригийг өгдөг. Айдсаа даван туулж, харанхуй хонгилоор зориглон алхаад амжилтын хаалганд ирэхэд цаана нь төсөөлж байгаагүй боломж угтсан байна. Харанхуй хонгилын мухарт азын хаалга байгаа гэдэг нь баталгаагүй боловч амжилтанд хүрэгсэд азаа үзэх зоригтой билээ.

Харин амжилтанд хүрээгүй, одоо хүртэл хувийн бизнесийг мөрөөдөл төдий бодож явдаг оюутнууд нь амжилтын хаалгыг тогших биш, харин амжилт өөрөө ирээд хаалгыг нь тогшихыг хүлээж суудаг. Өөрөөр хэлбэл тэд бүх бололцоо бүрдэж, амжилт баталгаатай, ямар нэг эрсдэлгүй болсон үед л бизнесээ эхэлнэ дээ гээд хүлээж суудаг байжээ. 

Харанхуй хонгилын цаана амжилтын хаалга биш, алдагдал уналтын хаалга байж магад гэж эмээснээс алхам ч урагш ахидаггүй. Гэхдээ амжилтанд хүрэгсэд олон олон харанхуй коридороор явж олон ч уналтын хаалганд тулж ирсэн байдаг. Гэхдээ тэд шантраагүй, няцаагүй. Эрлээ үргэлжлүүлсээр нэг л цагт амжилтын хаалгыг олж тогшдог.
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top