Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Бахархам амжилтанд хүрэхийн тулд хийх ёстой нэгэн чухал алхам

Хэн ч замын хажуугийн нарийн хашлаганы ирмэг дээгүүр хөл алдалгүй алхаж чаддаг. Харин тэр нарын хашлагыг нэг метр өндөрт өргөвөл бага зэргийн айдастайгаар алхаад явж чадна. Гэтэл таван метр өндөрт өргөвөл хэн ч ирмэг дээр нь явж зүрхлэхгүй. 

Замын хашлаганы ирмэг дээр явж чадаж байгаа бол түүнийг хэдэн метр өндөрт өргөсөн ч явж чадах ёстой биш билүү? Гэвч өндөрсөх тусам явж чадахгүй байгаа шалтгаан нь эрсдлийг тооцсоноос болсон. Хашлага намхан байхад унахаас айхгүй. Тиймээс айлгүй гараад явж чадна. Харин хашлага өндөрсөх тусам эрсдэл ихтэй учраас айдас нэмэгдэнэ. 

Тэгвэл амжилтанд хүрэхийн тулд яах ёстой гэсэн үг вэ?

Амжилтанд хүрэхийн тулд та айдсаас салах хэрэгтэй. Айдсаас салахын тулд эрсдлийн тухай бага бодож хүсэж байгаа үр дүндээ илүү их анхаараарай. Гэвч огт эрсдлийг тооцохгүй бол том хохирол учирч болзошгүй. Тиймээс болзошгүй эрсдлийг нэг удаа тооцоод түүний эсрэг авах арга хэмжээгээ бэлд. Тэгээд айдсын тухай март. 


Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top