Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Ямар ажил хийвэл аз жаргалтай байх вэ?

Амьдралынхаа ихэнх хугацааг бид ажилдаа зарцуулдаг. Хийж байгаа ажилдаа дуртай бол таны амьдралын ихэнх хугацаа аз жаргалтай өнгөрч байгаад тооц. Харин ажилдаа дургүй бол амьдралынхаа ихэнх хугацааг золгүй өнгөрөөж байна гэж мэд. Тиймээс аз жаргалтай, амжилттай, сэтгэл хангалуун амьдрахын тулд дуртай ажлаа хийх хэрэгтэй. Дуртай ажлаа хийхэд маш олон давуу тал бий.

Дуртай ажлаа хийх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй: Дургүй ажлаа насаараа хийсэн хүний нас 1-5 жилээр богиносдог болохыг судлаачид тогтоожээ. Харин дуртай ажлаа хийснээр баяр хөөртэй байх бөгөөд ингэснээр дархлааны систем сайжирдаг ажээ. 

Дуртай ажлаа хийвэл энергийн алдагдал багасна: Дуртай ажлаа хийх үед  хүн ядрах нь бага байдаг. Тэр хэрээр энергийн алдагдал багатай байх болно. Дуртай ажлаа хийхдээ хүн тайван байдаг учир энерги нөхөн сэргээгдэж байдаг. 

Дуртай ажлаа хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ: Өөрийн авьяастай зүйлдээ хүн дуртай байдаг. Төрөлхийн авьяасдаа тулгуурлан ажиллаж байгаа учир танд хийж буй ажил тань тийм ч хэцүү биш байх болно. Бага чармайлтаар их зүйлийг хийж чадна. Иймээс өөртөө итгэх итгэл нэмэгддэг. 

Дуртай зүйлээ хийвэл амьдралаас сэтгэл ханамж авна: Дургүй зүйлээ хийвэл өөрийгөө хүчлэх шаардлага гарч стресст өртөх магадлал өндөр болдог. Нэгэнт стресст өртсөн бол амьдралын бусад салбараас аз жаргалыг мэдрэх мэдрэмж буурдаг. Харин ажилдаа сэтгэл хангалуун байвал амьдралын бусад салбарт ч бас нөлөөлдөг. 

Дуртай ажлаа хийж буй хүн илүү бүтээлч байж чадна: Дургүй ажлаа хийж буй хүн албан шахалтанд орж ажлаа хийдэг. Харин дуртай ажлаа хийж буй хүнд шахалт дарамт хэрэггүй. Ажил нь амралт мэт санаддаг учир бүтээлч байж чаддаг. Ингэснээрээ алдар нэр, амжилт, мөнгө аяндаа таных болно. 

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top