Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг Хайр & Гэр бүл
Үүнийг уншсаны дараа цагийг дэмий өнгөрөөж зүрхлэхгүй болно

Та цагаа дэмий өнгөрүүлж байх болгондоо мөнгө үрж байна гэсэн үг. Та ингэж хичнээн хэмжээний мөнгө үрсэн бол? Цаг хугацааны үнийг яаж тооцож болдгийг үзүүлье. Таны цаг хугацаа хичнээн хэмжээний үнэтэй бол?  Таны цаг хичнээн үнэтэй болохыг тайлбарлахын тулд хувь хүний хөгжлийн сургагч багш Брайн Трэйсигийн номноос нэгэн сонирхолтой яриаг хүргэе.

Нэг удаа би компанийхаа нэг ажилтанг дэмий ярихад хэтэрхий их цаг зарцуулж байгааг анзаарлаа. Тэгээд хурал дээр би түүнээс:

  • Энэ жил хичнээн хэмжээний мөнгө олох зорилготой байгаа вэ?  
  • Энэ жил 30000 доллар олох төлөвлөгөөтэй байгаа
  • Тэгэхийн тулд 1 сард хичнээн доллар олох вэ?
  • Нэг сард 2500 доллар олох ёстой юм байна. 
  • Үүний тулд 1 сард хэдэн өдөр ажиллах бол?
  • Дор хаяж 25 өдөр ажиллах ёстой юм байна. 
  • Тэгвэл өдөрт хэдэн цаг ажиллах ёстой вэ?
  • Цайны цагаа хасаад 8 цаг ажиллах юм байна.
  • Тэгвэл 1 сард 25 өдөр ажиллавал өдрийн 8 цагаар үржүүлээд 200 цаг ажиллаж байж 2500 доллар олно. Тэгвэл 1 цагт хэдэн төгрөг олох ёстой гэсэн үг вэ?
  • 1 цагт 12,5 доллар олох ёстой юм байна.
  • Тэгвэл өнөөдөр чи 4 цагийг дэмий өнгөрөөлөө. Тэгэхээр 50 доллар алдчихлаа.

Үүнийг сонсоод тэр ихэд сандарч “Би дахиж цагийг дэмий өнгөрөөмөөргүй байна. Би яаралтай ажиллах хэрэгтэй байна” гэж хэлсэн билээ. Ингэж хүн өөрийнхөө цагийг тооцож үзээд яаралтай ажиллаж, цагаа дэмий өнгөрүүлж чадахгүй байх хэрэгтэй.


Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top