Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Үргэлж ухаалаг шийдвэр гаргаж өөдлөн дэвжих нууц арга

Сэтгэл хөдөлсөн үед яагаад чухал шийдвэр гаргаж болохгүй вэ? Үүний шалтгааныг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлая. Товч үгээр тодорхойлбол сэтгэл хөдлөлийг хариуцдаг ба ухамсрыг хариуцдаг хэсгүүд тархинд байдаг. 

Тайван байх үед ухамсрыг хариуцдаг тархины хэсэг хэвийн ажиллана. Тиймээс тайван үед ухамсартайгаар бодож сэтгэх боломжтой. Харин сэтгэл хөдөлсөн үед сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсгийн үйл ажиллагаа давамгайлна. Ингэснээр ухамсарлах үйл ажиллагаа саарч зөв шийдвэр гаргах чадвараа алддаг байна.

Ухамсрын тархиа унтраачихаад сэтгэл хөдлөлийн тархиараа шийдвэр гаргасан бол эцэст нь харамсахад хүрнэ. Дээд амжилт тогтоосон хүмүүс тайван байж сэтгэл хөдлөлийн тархиа унтраагаад ухамсарлах тархиа ажиллуулж байгаа үедээ чухал шийдвэр гаргаж сурсан байдаг. Гэтэл ихэнх хүмүүс сэтгэл хөдөлсөн үедээ шийдвэр гаргах гэж яардаг шүү дээ.

ДҮГНЭЛТ: Ухаалаг шийдвэр гаргахын тулд сэтгэл хөдлөлийн давалгаа өнгөрч ухамсартайгаар сэтгэх зүүн тархины үйл ажиллагаа сэргэх хүртэл хүлээж сурах хэрэгтэй. Тиймээс хэт ууртай, гунигтай, эсвэл хэт хөөрч догдолсон үедээ бүү шийд гаргаарай. Шийд гаргалаа гэхэд бусдад бүү зарла. Хэлсэн үгнээсээ буцдаг нэр зүүхийг хүсээгүй бол сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэрийг зарлах гэж яарах хэрэггүй. 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • Nagii
    Tand bayarlaa
Онцлох сэдэв
Top