Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Аливааг эхлэхээс халширдаг бол төгс эр зоригийг эндээс ав

Амжилттай хүмүүс, амжилтгүй хүмүүс хоёрын хооронд үндсэн ганц л ялгаа байдаг. Амжилттай хүмүүс зоригтойгоор эхлэлээ тавьдаг бол амжилтгүй хүмүүс эхлэхээс халширсаар насаа бардаг. Амжилтанд хүрэхийг хүссэн хүмүүст хамгийн чухал зүйл бол эхлэх эр зориг. Учир нь хийж дуусгахын тулд эхлэл заавал хэрэгтэй. 

Нөхцөл байдал төгс бүрэлдэхийг хүлээх хэрэггүй: Ямар ч асуудалгүй хүмүүс оршуулгын газар л байдаг гэдэг. Тиймээс ямар ч асуудал бэрхшээлгүй төгс нөхцөл бүрдэнэ гэж хэзээ ч үгүй. Тиймээс эхлэхийн тулд хүлээх хэрэггүй. Шуурга намдахыг хүлээлгүй шуурган дундуур бүжиглэж сур гэсэн үг байдаг. 

Бусад хүмүүсийн зөвшөөрлийг хүлээх хэрэггүй. Бүх хүн таны санааг хүлээн зөвшөөрөх хүртэл хүлээх хэрэггүй. Өөрөөр хэлбэл санаагаа хэрэгжүүлж эхлэхийн тулд бусдын аяыг харах хэрэггүй гэсэн үг. “Хүн бүрийн санаанд нийцүүлнэ гэвэл хэзээ ч юуг ч бүтээж чадахгүй” гэж Стив Жобс хэлсэн байдаг. 

Ур чадвараа төгс сайжрахыг хүлээх хэрэггүй: Санаагаа хэрэгжүүлж эхлэхийн тулд чадварлаг байх ёстой гэж ихэнх хүн боддог. Гэвч хүлээгээд сууснаас хийж туршиж байвал илүү их зүйлийг сурна. Хий хоосон онол судлаад сууснаас хийж турших нь чадварыг тань илүү хурдан дээшлүүлнэ. 

Эхлэхийн тулд юуг ч хүлээх хэрэггүй гэдгийг та анзаарсан биз ээ. Аливааг эхлэх хамгийн тохиромжтой цаг бол ОДОО. Хэрэв одоо эхлэхгүй бол өнөөдөр эхлээгүйдээ хомжын нэг өдөр харамсаж мэднэ. Эхлэлээ зоригтойгоор тавихад тус болох зөвлөгөөг одоо хүргэе 

Төсөөл. Хүссэн зүйлээ аль хэдийн хийж дууссан мэтээр төсөөлөөрэй. Энэ нь эрч хүчийг хамгийн хурдан сэргээдэг гол аргуудын нэг. 

Тооцоол. Хүссэндээ хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг бас тооцоорой. Хэт амар хялбараар төсөөлбөл өчүүхэн бэрхшээлд бууж өгч мэднэ. Тиймээс бэрхшээлд өөрийгөө бэлтгээрэй. 

Хялбарчил: Хамгийн жижиг алхмаас эхлээрэй. Зорилго тань хичнээн том байсан ч хамгийн энгийн, хамгийн жижиг алхмаас эхлээрэй. Олон зүйл хийх хэрэгтэй байсан ч нэг доро нэг л алхам хийгээрэй. 

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Top