Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Та түүнтэй яах гэж учирснаа мэдмээр байна уу?

Үйлийн үрийн хуулийн дагуу амьдралд санамсргүй зүйл гэж ганц ч тохиолдоггүй. Амьдралын турш уулзаж учирч буй хүмүүс учир шалтгаантай болоод л учирдаг. Зарим нь түрхэн зуурын холбоо тогтоож, бидэнд ямар нэг зүйлийг ойлгуулж, сургах зорилготой учирдаг бол зарим нь насан туршийн амьдралаа хамт хуваалцахаар учирдаг ажээ.

Амьдралын туршид заавал тохиолдох 5 учрал

1. Сэрээх зорилготой илгээгдсэн хүмүүс: Эдгээр хүмүүс амьдралд чинь орж ирснээр ямар нэгэн өөрчлөлтийг хийж байдаг.Тухайлбал таны аль нэг нуугдсан шинж чанар, далд мөн чанарыг сэрээдэг. Магадүй таныг гомдоосон тэр нэгэн хүн таны уучлах нинжин сэтгэл, тэсвэр хатуужлыг сэрээхээр илгээгдсэн элч байж ч болох юм. 

2. Өөрийгөө ойлгоход тань туслахаар илгээгдсэн хүмүүс: Ийм зорилгоор илгээгдэж, бидэнтэй учирсан хүмүүс амьдралд урт удаан хамт байдаггүй. Гэхдээ тэд бидэнд өөрсдийгөө болон хүсэл сонирхлоо ойлгоход тусалдаг. Тухайлбал зэвүүцлийг чинь төрүүлсэн хэн нэгнийг хараад та “Би ийм байж л болохгүй юм байна” гэж бодож болно. Хэдийгээр тэр хүн дургүйг тань хүргэсэн ч өөрийгөө ойлгоход тань тусалж байна.

3. Өсөж хөгжихөд тань туслахаар илгээгдсэн хүмүүс:  Эдгээр хүмүүс амьдралын аялалд биднийг хөтлөн дагуулдаг. Гэхдээ тэд бидний зүрх сэтгэлийг шархлуулж, хүнд сорилтонд оруулж ч болзошгүй. Тиймээс таныг шархлуулсан хэн нэгэн ч өсөж хөгжихөд тань туслахаар илгээгдсэн хүн байж болох юм.

4. Хэцүү үед дэмжихээр илгээгдсэн хүмүүс: Гудамжинд, банкинд, автобусанд гээд гадуур тааралдаж, түрхэн зуур яриа өрнүүлээд салж одсон хүн ч энэ ангилалд багтаж болно. Тэд биднийг шүүмжлэхгүйгээр, засах гэж оролдолгүйгээр зүгээр л чөлөөт яриа өрнүүлж хэрэгтэй үед дэм тус болоод амьдралаас тань явж оддог.

5. Амьдралыг хамт туулахаар илгээгдсэн хүмүүс: Амьдралд олон учрал тохиолдох боловч маш цөөхөн хүн л амьдралд тань үүрд үлдэнэ. Насан туршийн найз нөхөд, гэр бүл, хань ижил, ах дүүс зэрэг хүмүүс энэ бүлэгт багтдаг. Тэд бол хамгийн ихээр нандигнан хайрлах ёстой хүмүүс тань билээ.

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top