Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Амьдралаа өөрчлөх цаг болсны 5 шинж

1. Долоо хоног бүр 5 дахь өдрийг хүлээдэг бол: Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Гэтэл ажлын өдрүүдийг хурдхан дуусгахыг хүсдэг бол таны амьдрал аз жаргалтай биш байгааг илтэж буй хэрэг.

Яаж өөрчлөх вэ? Зөвхөн амралтын өдрийг хүлээлгүй ажлын өдрүүдэд ч аз жаргалтай байж болох аргыг хайж олох хэрэгтэй. Тухайлбал ажилдаа дуртай болох аргыг хайж болно. Эсвэл ажлын хажуугаар дуртай зүйлээ хийх цаг гарга. Бүр болохгүй бол ажлаа сольсон ч болно шүү дээ.

2. Зорилго чиглэлгүй, урсгалаараа амьдарч байгаа бол: Өдөр хоногууд нэгэн хэмээр өнгөрсөөр, хийж бүтээсэн ч зүйлгүй, амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хийх цаг болжээ.

Яаж өөрчлөх вэ? Таны хувьд хамгийн чухал гурван зүйлийг эргэн сана. Хамгийн чухал гурван зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Үнэ цэнэтэй чухал зүйлдээ цаг зарцуулах нь сэтгэл дүүрэн байхад тусална.

3. Бусадтай өөрийгөө харьцуулдаг бол: Сошиал ертөнцөөр хэн хаана ямар амжилт гаргаж байгааг олж мэдэх амархан болсон. Тиймээс бусдыг өөртэйгөө харьцуулж тэдний амжилтанд атаархах сэтгэл төрдөг бол амьдралаа өөрчлөх цаг болсон.

Яаж өөрчлөх вэ? Бусдын хэрэг рүү өнгийлгүй, өөрийнхөө урдах замыг анхаарах хэрэгтэй. Атаархал төрүүлээд байгаа хүнд чин сэтгэлээсээ талархаад өөрийн амьдралд амжилт гаргах урам зоригийг түүнээс ав.

4. Ахицгүй, нэгэн хэвийн нөхцөлд байгаа бол: Амьдрал чинь зогсонги байдалд орсон бол өөрчлөх цаг болжээ. Дасаж дадсан хэвшилдээ шигдсээр байвал амьдралд чинь дэвшил гарахгүй, нэгэн хэвийн уйтгартай байх болно.

Яаж өөрчлөх вэ? Айдас эргэлзээгээ даван туулж, шинэ салбарт хүч үзэж болно. Өөртөө итгэлгүйгээс болж хийхийг хүссэн ч хийж чадаагүй зүйл байвал одоо оролдоод үзэхэд гэмгүй. Үгүй бол эцэст нь та харамсах болно.

5. Одоо цагтаа төвлөрч чадахгүй байгаа бол: Өнгөрсний тухай бодож, ирээдүйн тухай мөрөөдсөөр одоо цагаас зугтаад байвал анхаарах цаг болсны шинж. Одоо цагаас зугтана гэдэг нь өнөөдрийн амьдралдаа сэтгэл дундуур байгааг илтгэж буй юм.

Яаж өөрчлөх вэ? Ирээдүйд хүрнэ гэж мөрөөдөөд байгаа сайхан амьдралаа одооноос эхлээд эдэл. Маргааш гэдэг өдөр хэзээ ч ирэхгүй. Учир нь маргааш болоход тэр өдөр нь өнөөдөр болж хувирна. Хүсэж байгаа зүйлээ одоо л хий.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • sxan zowlogoo ogsond bayrlaa amjilt xvsi ok
Онцлох сэдэв
Top