Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Аз жаргалтай амьдрахыг хүсвэл татгалзах ёстой 5 зүйл

Сэтгэл хангалуун, тайван амгалан, аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол дараах зүйлсээс татгалзах хэрэгтэй. Эдгээр 5 зүйлсийг тавьж явуулсны дараа амьдрал тань төсөөлж байснаас ч илүү сайхан болж өөрчлөгдөхийг та анзаарах болно.

1. Үргэлж өөрийн зөв болохыг батлах хүслээс татгалз: Бид буруутай байхыг хүсдэггүй. Тиймээс өөрийн зөв болохоо батлах гэж хайртай хүнээ гомдоож, харилцаагаа сүйтгэж, сэтгэл тавгүйтэх нь олон.

Тэгвэл яах ёстой вэ? Зөв болохоо батлах гэж маргаан дэгдээхээсээ өмнө “Таны зөв байх нь чухал уу эсвэл бусадтай эвтэй байж хамтдаа аз жаргалтай байх нь чухал уу?” гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй.

2. Бүхнийг хянах хүслээс татгалз: Амьдралд тохиолдож байгаа үйл явдал, бусдын үйлдэл гээд өөрөөс хамаарахгүй зүйлийг хянах гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл таны хүслээр болж, бүх хүн таны санаснаар байх албагүй.

Тэгвэл яах ёстой вэ? Хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Таалагдахгүй зүйлсийг зүгээр л өнгөрөөж сураарай.

3. Аливаа зүйлд гомдоллохоос татгалз: Болж бүтэхгүй асуудал, эвгүй буруу харьцаатай хүмүүс гээд ямар ч зүйлд гомдоллох хэрэггүй. Гомдоллох нь энерги эрч хүчийг барж таныг сул дорой болгохоос цаашгүй.

Тэгвэл яах ёстой вэ? Болж бүтээгүй асуудалд бусад хэнийг ч буруутгах хэрэггүй. Амьдралын хариуцлагаа өөрийн гартаа ав. Гомдоллох хүсэл төрөөд байвал ингэснээр зөвхөн танд хортой гэдгийг санаарай.

4. Бусдын хүслээр амьдрахаас татгалз:  Маш олон хүн эцэг эх, найз нөхөд, багш нарынхаа нөлөөгөөр амьдарч, өөрийн дотоод онцлогоо мартдаг. Хүн бүрийн сэтгэлд нийцүүлэх гэж хичээсээр өөрийнхөө хэн болохыг, юу хүсдэгийг ч ойлгохоо больдог шүү дээ.

Тэгвэл яах ёстой вэ? Өөрийн зүрх сэтгэлээ сонсож, хүсэж байгаа зүг рүүгээ тэмүүл.  Бусдын үгнээс авахыг авч, гээхийг нь гээж сурах хэрэгтэй. Бусад бүх хүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрийгөө золиосолж болохгүй. Өөрийгөө юунд дуртайг, юуг хэрэгтэйг ойлгож түүнийхээ төлөө тэмцээрэй.  

5. Хүмүүст таалагдах гэж хичээхээс татгалз: Та хорвоогийн хүн бүхэнд дуртай юу? Мэдээж үгүй. Үүний адилаар бүх хүн танд дуртай байх боломжгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдад таалагдахын тулд дүр эсгэх нь таныг аз жаргалаас улам бүр холдуулна.

Тэгвэл яах ёстой вэ? Юу ч хийсэн хүмүүс чамайг шүүмжлэх болно. Тийм болохоор хүмүүсийн хэлэх үгнээс айлгүй өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдар.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top