Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Унтахаасаа өмнө утас ашиглах нь ийм аймшигт аюултай

Унтахаасаа өмнө дэлгэц бүхий техник хэрэгсэл ашиглах нь нойрны чанарыг бууруулдаг. Олон хоногийн турш чанаргүй нойрсолтоор унтсанаар бие сэтгэлийн дархлаа буурч, өвчин стресст өртөмтгий болдог. Мөн нойрны чанар буурснаар сэтгэцийн эмгэг, мэдрэлийн ядаргаанд өртөнө. Энэ байдал үргэлжилсээр байвал эрүүл мэндээ бүхлээр нь алдана гэсэн үг.

Гэрэлгүй харанхуй үед нойрны чанарыг дээшлүүлдэг мелатонин гэдэг даавар тархинд ялгардаг. Гэтэл унтахын өмнө дэлгэц ашигласнаар дэлгэцнээс ялгарах цэнхэр туяа нь нүдний торлог бүрхэвчинд тусаж мелатонин ялгаралтыг бууруулдаг ажээ. Ингэснээр нойр сэргэж унтах цаг хойшлоод зогсохгүй нойрны чанар муудаж хангалттай амардаггүй.

Тиймээс унтахын өмнө гэрэлтэй дэлгэц бүхий электрон хэрэгсэл ашиглах нь аажмаар “амиа хорлож” байгаатай адил. Чанартай нойр авахын тулд унтахаасаа хэдэн цагийн өмнөөс гэрэлтэй дэлгэц бүхний хэрэгслээс татгалзаарай.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top