Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Бодлыг тань эрс өөрчлөх гайхамшигт сургамж

Заан гэж ямар амьтан болохыг сохор хүмүүст тэмтрүүлж­­­­ үзүүлжээ. Нэг нь сүүлийг нь,  бас нэг нь зааны чихийг, нөгөө нэг нь зааны соёог тэмтэрч үзэв. Ингээд заан гэж ямар амьтан байдаг талаар сохор хүмүүс хоорондоо маргалдах болов.  

Зааны сүүлийг тэмтэрч үзсэн нь “Заан бол нарийхан годгор амьтан байдаг” гэв. Зааны чихийг тэмтэрсэн нь “Бүү худал ярь. Заан бол далбагар, нимгэн амьтан байдаг” гэжээ. Гэтэл зааны соёог тэмтэрсэн нь “Та хоёр больж үз. Заан чинь хатуу, үзүүртэй амьтан байдаг юм” гэж сөргөөцөлджээ. Ингээд тэд маргалдаад л байлаа.

Бид ямар нэг зүйлийн талаар маргалдахдаа яг л зааныг тэмтэрсэн сохор хүмүүстэй адил байдаг ажээ. Өөрсдийгөө амьдрал мэддэг гэж бодох боловч хүн бүр амьдрал хэмээх агуу урсгалын зөвхөн нэг хэсгийг нь л “тэмтэрч” үзсэн байдаг ажээ. Тэгсэн атлаа бүгд өөрсдийнхөө үзэл бодлыг хамгийн үнэн зөв гэж бодоод бусдын үзлийг үгүйсгэдэг. Тиймээс маргаж сөргөхөөсөө өмнө харилцагчийнхаа байр сууринаас бодож үзэж байгаарай.   

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top