Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Залуу хүн бүрийн заавал унших сургамжит өгүүллэг

Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ.   

Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов. Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цусгүй мэт цайсан байв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа.

Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.

Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ:  “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийн амийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай”

Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top