Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Маш богино хугацаанд урам сэргээх шилдэг арга

Замын дундаас шантралгүй зорьсон үр дүндээ хурдан хүрмээр байна уу? Ажлаа хийх урам зориг үгүй болж эрч хүчээ сэргээмээр байна уу? Тэгвэл дараах аргыг хэрэглээрэй. Маш өндөр үр дүнтэй болохыг нь олон орны судлаачид нотолсон. Энэ арга таныг ч бас гарцаагүй амжилтанд хүргэнэ. 

Амжилтанд хүргэх энгийн бөгөөд үр дүнтэй арга


Хийж буй зүйл тань амжилттай дуусаж, хүссэн үр дүндээ хүрсэн байгаагаар төсөөлөөрэй. Тэр үед мэдрэх баяр хөөр, өөрөөрөө бахархах сэтгэл, бусдын зүгээс ирэх хүндэтгэлийг ч мэдэр. Нүдээ анин анхаарлаа зөвхөн бодолдоо төвлөрүүлээд зорилгодоо хүрсэн хойноо биеэ хэрхэн авч яваагаа төсөөлж сэтгэл сэргэсэн мэдрэмж төрөх хүртэл төсөөллөө үргэлжлүүлээрэй. Хэдий чинээ бодитоор төсөөлж чадна төдий чинээ урам сэргэнэ. 


Аль хэдийн амжилтанд хүрсэн мэтээр төсөөлөх нь  тархины идэвхитэй ажиллах чадварыг нэмэгдүүлж урам зоригийг сэргээдэг. Түүгээр зогсохгүй далд ухамсарт эерэгээр нөлөөлж амжилтанд хүрэх бодит магадлалыг дээшлүүлдэг. 

 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top