Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Их ажлыг огт стрестэхгүй амжуулах баталгаатай жор

Олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж хичээвэл хий дэмий хүчээ сарниулах болно. Хийх ажил хичнээн их байсан ч зөвхөн яг одоо хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүл. Учир нь хүний тархи нэг цаг мөчид зөвхөн нэг л зүйлд төвлөрч чадна. Гэтэл та өөр ажил хийж байхдаа дараагийн хийх ажлаа яаж амжуулах вэ гэж санаа зовбол ажлын бүтээмж муудаж стресс нэмэгдэнэ. Мэдээж санаа зовлоо гээд ажил хөнгөрчихгүй. 


Та мянган цэрэгтэй армийн удирдагч гэж саная. Дайны үеэр баруун зүүн жигүүрт дайсан үгүй байна. Гэтэл та аль ч талаас дайсан ирж болзошгүй хэмээн үзээд цэргээ гурван хэсэг хуваасан гэж саная. Энэ тохиолдолд та цэргийн хүчийг сарниулсан тул ялагдал хүлээнэ. Харин хүчээ нэг цэгт төвлөрүүлэн дайрвал амжилт олох магадлалтай.

Тиймээс одоо цагтаа анхаарал хандуулж, яг энэ мөчид хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөх зуршилтай болоорой. Тэгвэл ажлын үр дүн сайжирч, стресс хөнгөрч, ачаалал даван туулах чадвар нэмэгдэнэ. 

Хэрэв та олон ажил нэг зэрэг хийх гэж самгардаж, сэтгэл санаа тань эмх замбараагүй байдаг бол манай сайтаас гаргасан “ОДОО ЦАГТ АМЬДРАХ УРЛАГ” номыг уншаарай. Энэ ном танд сэтгэлийн амар амгалан, бага цагт их ажлыг стресстэхгүй хийж сурахад тусална. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top