Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Бусдын амжилтыг урам зоригоо сэргээх хүч болгон ашигла

Танихгүй хүн амжилтанд хүрэхэд анзаардаггүй. Таньдаг хүн нь амжилтанд хүрэх үед атаархдаг нь ямар учиртай вэ? Учир нь хүмүүс өөрийгөө хэр амжилттай явааг мэдэхийн тулд ойр дотны хүмүүстэйгээ амьдралаа үргэлж харьцуулж байдаг. Таньдаг хүмүүстэйгээ амьдралаа харьцуулж өөрийгөө хаана явааг мэдэх оролдлого хийдэг гэсэн үг. 


Таньдаг хүн чинь амжилтанд хүрэх үед атаархахын оронд чин сэтгэлээсээ баяр хүргэж сураарай. Тэгвэл та ч гэсэн амжилтанд хүрэх болно. Бусдын амжилтанд атаархалгүй баяр хүргэж чаддаг хүн хамгийн хүчирхэг.  Сул дорой хүн л бусдын амжилтанд атаархдаг. Тиймээс бусдад атаархахгүй байж сурахын тулд өөрийгөө хөгжүүлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй. 


 

Бусад хүн амжилтанд хүрлээ гээд таны амжилтаас булаагаагүй. Хичнээн олон хүн амжилтанд хүрсэн ч таны амжилтанд хүрэх боломж хорогдохгүй. Тиймээс “Би ч бас өөрийн гэсэн амжилтанд хүрч чадна. Надад үлгэр дууриал үзүүлж урам зориг өгсөнд баярлалаа” гэж бодож сураарай. Өөрөөр хэлбэл бусдын амжилтыг өөртөө урам зориг болгон ашигла. 

Яг одоо Фэйсбүүкээс амжилттай яваа танилынхаа тухай олж мэдээрэй. Тэгээд бүх хүмүүс урагшилж байна. Тиймээс би зогсож болохгүй. Бусадтай адил урагшлах ёстой гэж өөртөө сануулаарай. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Top