Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Амьдралын зорилгоо яг одоо олох хялбархан арга

“Би амьдралаас юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна” гэж хүмүүс ярьдаг. Гэвч тэдний ихэнх нь юу хийх ёстойгоо мэдэж байгаа ч “Мэдэхгүй байна” гэж өөрийгөө хуурдаг. Шалтгаан нь:

Шалтгаан 1: Хүсэл сонирхлынхоо төлөө урагш алхам хийхээс айдаг. Дассан байдлаа өөрчилж шинэ нөхцөлд орохоос эмээдэг.

Шалтгаан 2: Зорилгоо мэдээд үйл ажиллагаандаа орсон ч халшрах эсвэл залхуурах, хойш тавих зуршилд автсан байдаг.

Шалтгаан 3: Хүслээ хэрэгжүүлж чадна гэсэн өөртөө итгэх итгэл хангалттай биш байдаг.

Дээрх шалтгаанаар хүмүүс хүсэл зорилгоо мэдэж байсан ч “Мэдэхгүй” гэж өөрсдийгөө хуурдаг. Хэрэв өөрийгөө хуураагүй байхад үнэхээр зорилгоо мэдэхгүй байгаа бол доорх асуултыг өөрөөсөө асуугаарай.

Би ямар амьдралыг хүсэхгүй байна вэ?

Юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол юуг хүсэхгүй байгаагаа өөрөөсөө асуу. Юуг хүсэхгүй байна вэ? Түүний эсрэг зүйл таны амьдралын зорилго байх болно. Жишээ нь ядуу амьдрахыг хүсэхгүй байгаа бол чинээлэг амьдралд хүрэх нь таны зорилго.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top