Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Амьдралдаа яг одоо бүрэн дүүрэн сэтгэл хангалуун болох арга

Та амьдралынхаа өнөөдрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байна уу? Тэгвэл энэ дасгалыг хийгээд үзээрэй. Зүгээр уншаад өнгөрөх биш, заавал хийж үзэхийг зөвлөе. Хийж үзэхгүй бол үүнийг уншсаны ямар ч нэмэргүй болно. 

 

Дасгал 1: Нүдээ аниад ширээн дээрх зүйлээ цэвэрлэж цэгцлэх гээд үз. Цааш нь унших гэж яаралгүй, яг одоо нүдээ аниад ширээн дээрхээ цэгцэл. Эсвэл нүдээ аньсан чигээрээ аль нэг тийшээ явж ямар нэг ажил амжуул. Дасгалыг заавал хийж үзээрэй. Дасгалаа хийгээгүй бол цааш нь уншихыг хориглоно. Богинохон хугацаанд ч гэсэн туршаад үз. 

 

Дасгалаа хийсэн үү? Ямар байна? Төвөгтэй байгаа биз? Тэгвэл яг одоо хорвоог харах мэлмийтэй төрсөндөө талархан баярлаарай. Хүссэн газраа хүрэх хөлтэй, хүрсэн бүхнээ хийх гартай, сонсох чихтэй, ярих хэлтэй гээд талархан баярлах зүйл тоолшгүй олон. 

Гэтэл бид байхгүй зүйлдээ анхаарсаар байгаа зүйлээ анзаарахаа больдог. Байхгүй зүйлээ бодож хямрахын оронд байгаа бүхнээ анзаарч талархан баярлаж сурцгаая. Байгаа зүйлдээ талархан баярласнаар “аз жаргалын даавар” тархинд ялгарч хөдөлмөрийн бүтээмж сайжирдаг. Түүгээр зогсохгүй эерэг энерги хуримтлагдана. Ингэснээр амьдралд тань сайн сайхан зүйлс илүү их тохиолдох болно гэдгийг судлаачид баттай хэлдэг. 

 

Дасгал 2: Яг одоо санааг тань зовоож байсан зүйлсээ түр мартна уу. Амьдралдаа талархан баярлаж болох бүх зүйлээ тоочин бод. Талархах зүйл амьдралд санаснаас их байгааг анзаараад та гайхах вий. Талархах зүйлээ бодсоноор сэтгэл сэргэж эрч хүч нэмэгдэхийг мэдрэх болно. 
 

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл байхгүй байна

Онцлох сэдэв
Top