Нүүр Сэтгэлийн дэм Урам зориг Хувийн хөгжил Амжилт Ухаарал Чөлөөт цаг
Сэтгэлийг тань хямрааж буй зүйл юу вэ (Сэтгэл зүйн тест)

Доорх зургаас хамгийн түрүүнд юуг олж харах бол? Энэ нь таныг хямрааж буй сэтгэл зүйн асуудлыг илтгэж буй юм. Хямрааж буй асуудлаа илрүүлснээр сэтгэл тайвширч, асуудлыг шийдвэрлэх боломж нээгдэнэ. 

Доорх зургаас хамгийн түрүүнд юу харсан бэ?

 Ойг түрүүлж харсан бол

Та чөлөөтэй байж чадахгүй байгаагаас шалтгаалан багагүй зовж байна. Учир нь та бол сэтгэл хөдлөлийн илэрхийлэл сайтай, эрх чөлөөт сэтгэлгээтэй хүн. Та хорвоо ертөнцийг бусдаас өөр өнцгөөс харж, үргэлж шинэлэг содон байж чаддаг. Өвөрмөц хүсэл сонирхолтой.  

Амрахыг хүссэн үедээ амарч, ажиллахыг хүссэн үедээ ажиллаж, зугаацахыг хүссэн үедээ зугаацаж, хүссэн ажлаа хийх нь танд хамгаас чухал. Энэхүү чухал хэрэгцээ хангагдахгүй байна. Тиймээс нэгэн хэвийн байдалд эрх чөлөөгүй амьдарч буй мэдрэмж төрж, сэтгэл тань давчдаж байгаа бололтой.  

Долоо хоног бүрийн нэг өдрийг хүссэнээрээ эрх чөлөөтэй өнгөрөөж байвал ямар вэ? Энэ нь амьдралаас аз жаргалыг мэдэрч, эрч хүчтэй ажиллах урам зоригийг өгөх болно.  

Голын урсгалыг түрүүлж харсан бол

Та дарагдсан сэтгэл хөдлөлөөс болж багагүй зовж байна. Учир нь та сэтгэл хөдлөл ихтэй хүн бөгөөд мэдрэмжээ нуулгүй, илэн далангүй илэрхийлж сурсан. Сайхан зүйл тохиолдвол хэт ихээр баярлаж, гунигтай зүйл тохиолдвол хэт ихээр гунигладаг бөгөөд амьдралын хором мөч бүрийг амтлан мэдрэхийг хүсдэг.

Гэвч ямар нэгэн шалтгаанаар сэтгэл хөдлөлөө нуух шаардлагатай болжээ. Хамт байгаа хүнээсээ шалтгаалсан байж болох юм. Эсвэл ажлын онцлогоос хамаарч сэтгэл хөдлөлөө дарах шаардлага тулгарсан ч байж болно. Илэрхийлж чадалгүй, хүчээр нуун дарагдуулсан мэдрэмжүүд багтаж ядан байгаа нь таныг хямрааж байна.

Итгэж болох дотнын хүндээ сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэн яривал ямар вэ? Эсвэл өөрт төрж буй мэдрэмжүүдээ цаасан дээр бичиж, сэтгэл хөдлөлөө гадагшлуулах нь ч сайн арга.

Номын санг түрүүлж харсан бол

Та ирээдүйнхээ төлөө сэтгэл ихэд зовж байна. Та өөдрөг үзэлтэй бөгөөд эерэг энергитэй хүн. Эргэн тойрны хүмүүс таныг үргэлж аз жаргалтай байдаг гэж боддог. Гэвч илэрхийлээгүй л болохоос танд ч гэсэн санаа зовох асуудал маш их бий.

Яг одоо таныг хямрааж буй асуудал бол тодорхойгүй ирээдүйн талаарх санаа зовинол. Ямар ирээдүй хүлээж байгааг огтхон ч таамаглах боломжгүй нөхцөл байдал танд дарамт болж байна. Ажил амьдралын ирээдүй, эрүүл мэндийн асуудал эсвэл харилцааны тодорхойгүй байдалд ч санаа зовж байж болох юм.

Аялалд гарч бүхий л санаа зовинолоос ангижирвал ямар вэ? Чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөж эерэг, өөдрөг дүр төрхөө эргүүлэн авчраарай.

Урам зориг сэргээх сэтгэлзүйн зөвлөгөөг мэдэгдэл хэлбэрээр хүлээж авах уу?

Энэ мэт хувийн хөгжил сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй уншиж байхыг хүсвэл манай хуудсанд LIKE дараарай
Сэтгэгдэл бичих
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uram.mongolia@gmail.com

Сэтгэгдэл (1)

  • Goy test bn
Онцлох сэдэв
Top